Монголд гадаадын 11 мянган иргэн ажилладаг

img

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог батлав. 

 

Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг Засгийн газрын тогтоолоор баталлаа.

 

Гадаад ажилчдын тоо нь тухайн байгуллагын  нийт ажилчдын  таван  хувиас хэтрэхгүй байхаар тогтоолоо. Тогтоосон квотын 50 хүртэлх хувьтай тэнцэх гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрлийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, 50-иас дээш бол Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгов.

 

2016 оны аравдугаар сарын байдлаар 11 072 гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 33 хувиар буурсан үзүүлэлт юм байна.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2015 онд 43 тэрбум төгрөг төвлөрч байсан бол 2016 онд 37.8 тэрбум төвлөрүүлэхээс энэ оны аравдугаар сарын байдлаар 12 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2016:
энэ олон ажилгүй орлогогүй Монголчууд байхад гадны ажилчид ч юу вэ дэ гадных гэдэг нь дийлэнх нь өмхий хужаанууд л биз дээ
2016-11-11
иргэн:
11 мянган хүн доллар,юань аваад гэр орон луугаа явуулахаар чинь Монгол улсад хямрал нүүрлэсэн энэ үед ханшны өсөлтөнд нөлөөлж байгаа.Гадны ажилчдын оронд Монгол хүмүүсээ ажилуулж цалинжуулбал зүгээр юмсан даа.
2016-11-10
Зочин:
Хууль зөрчихгүй бол ажил хийж амьдарч л байг.
2016-11-10