Гунигласан үедээ хэрхэх талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Хэн нэгнээс хагацсаны дараа хүмүүс их гунигладаг. Та энэ бүхнийг сэтгэлийн тэвчээрээр даван туулах учиртай.
Алхам №2
Гунигласан хүнийг таних их амархан бөгөөд түүний нүд, хөмсөг болон уруулыг ажиглах хэрэгтэй.
Алхам №3
Сэтгэлээр унах, гунигласан үед хүн өөрийн эрхгүй мөрөө хавцдаг байна.
Алхам №4
Гунигласан үедээ уйлахгүй байхыг хичээгээрэй. Нулимс таныг улам ганцаардуулж, гуниглуулах болно.
Алхам №5
Эмэгтэйчүүдийн ихэнх нь хурим болон гэр бүлийн талаар бодохдоо гунигладаг байна. Тиймээс та сөрөг бодолд автахгүй байхыг хичээгээрэй.
Алхам №6
Гунигласан үед хоолны дуршил буурдаг. Гэхдээ та эрч хүчээ алдахгүйн тулд хоолоо сайн идэх хэрэгтэй.
Алхам №7
Гунигласан, ганцаардсан үедээ халуун усанд ороорой.
Алхам №8
Мөн дуртай зүйлээ хийх.
Алхам №9
Хайртай хүмүүстэйгээ ярилцаж, гарц хайх нь хамгийн шилдэг арга юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |