Халтиргаа гулгааг цэвэрлээгүй байгууллагыг торгоно

Хүйтний улирал ирж, гудамж талбайн халтиргаа гулгаа улам ихсэж байна. Хууль, журмын дагуу байгууллага аж ахуй нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж, халтиргаа гулгааг ёстой.
Харин орчныхоо 50 метр талбайн мөс, цасыг арилгаагүй тохиолдолд Захиргааны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 5-д заасны дагуу хариуцлага тооцдог. Захиргааны тухай хуулийн 52 5-д Хог хаягдлаа ил асгах, орчин тойрноо бохирдуулах, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зэргээр ариун цэврийн талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 25000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150 000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна хэмээн заасан байдаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ