ХСҮТ-д эко амралтын өрөө байгуулах аян эхэллээ

img

 

Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй иргэдэд зориулсан " Ногоон гэр" цэцэрлэгт хүлэмж байгуулахаар болжээ. Энэхүү ажлыг БНСУ -д ажиллаж, амьдарч сурч буй залуус санаачлан, аян эхлүүлж, маргааш БНСУ-д байгаа ковер дуучдын нэгдсэн тоглолт хийхээр болжээ. Тоглолтын орлогоор " Ногоон гэр" цэцэрлэгт хүлэмжийн ажлыг эхлүүлэх аж.

 

Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн дээврийн хэсгийн жижиг талбайд ногоон хүлэмж бүхий амралтын өрөө байгуулах аж. Ингэснээр эмчлүүлэгчид жилийн дөрвөн улиралд гарч салхилж, амрах эко орчин бүрдэх юм.

 

ХСҮТ-д жилд дундажаар 7 176 хүн хэвтэж эмчлүүлдэг байна. Дундажаар нэг өвчтөн 10 хоног гэхэд нэлээдгүй хугацааг хэвтэн өнгөрүүлж байгаа. Сүүлийн үед эмчилгээний гол чухал үзүүлэлт бол өвчтөний сэтгэл зүй гэдгийг шинжлэх ухаан баталж байгаа юм. Иймээс залуус нэгдэж, олон мянган иргэдийг сэтгэл санаа , эрүүл мэндийн хувьд сайн сайхан байлгах Эко амралтын өрөөг бий болгохоор аяныг эхлүүлж байна.

 

Энэхүү аянд нэгдэхийг хүссэн хүн бүрийг Донггук их сургуулийн Эмзүйн магистрант Л.Нандинчимэгтэй холбогдож болно.

 

Холбогдох утас 010-5153-2939 имэйл nanuu0222@gmail.com Facebook: Лхагважав Нандинчимэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Saihan ajil Baina Zaluuchuud iim l baih hetegtei
2016-11-11
irgen:
saihan demjiheer sanaa bna daa
2016-11-11