Чуулганы хуралдаан завсарлалаа

img

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг тус тус хэлэлцсэн юм. Н.Чинзориг гишүүний санаалчилсан уг хуулийн төслийг гишүүд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагваас "Мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, биологийн онцгой шинж бүхий монгол малын ашиг шимийг бүрэн ашиглах чиглэлээр цаашид баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээ болон төр, засгийн газар, салбарын түвшинд ямар бодлого шийдвэр, дэмжлэг шаардлагатай байгаа талаар" Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ