Валютын урсгалыг сайжруулах хэлэлцээр хийж байгаа

img

Гэрэл зургийг MPA.mn

 

2017 оны улсын төсөв батлагдсантай  холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Монгол улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.160.2 тэрбум төгрөг, зарлага 8.5568.9 тэрбум төгрөг, алдагдал 2.408. тэрбум төгрөг байхаар баталжээ.  Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-“Цалинтай ээж” хөтөлбөрт ирэх оны төсөвт суусан уу? Валютын ханш хяналтаас гарлаа. Засгийн газар, Монголбанк хоёр ойлголцож чадахгүй байна уу?

 

-“Цалинтай ээж” хөтөлбөр 2017 оны төсөвт суугаагүй. Бид эх үүсвэрийг нь хэд хэдэн хувилбараар эх үүсвэрийг нь боловсруулаад явж байна. 2017 оны улсын төсөвт тодотгол хийхээр хэлэлцэгдэх байх. Монголбанк УИХ-ын харъяа байгууллага. Валютын ханш сүүлийн үед огцом нэмэгдэж байна. Засгийн газар үүнийг анхааралтай ажиглаж байгаа. Хамгийн гол нь валютын урсгал саарсантай холбоотой юм. Өнгөрсөн жилүүдэд мөнгөний бодлого буруу явж, 7.5 их наяд төгрөгийг хэвлэж, зах зээл рүү нийлүүлсэн. Энэ хэвлэсэн мөнгө валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Энэ эргэлтийг хангахын тулд Монголбанк валютын нөөцөд интервенц хийлээ. Валютын урсгалыг дотогшлуулах хэлэлцээрүүдийг гадаадын санхүүгийн байгууллагуудтай хийгээд явж байна. Үр дүн нь ойрын хугацаанд гарах болов уу. Шинэ Засгийн газар валютын урсгалыг сайжруулахаар гадаадын байгууллагуудтай хэд хэдэн хэлэлцээр хийгээд явж байна. Энэ онд үр дүн нь гарах болов уу. Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны нэгдүгээр улиралд буурах байх. Ойрын хугацаанд хэлэлцээр бэлэн болсны дараа мэдээлнэ.

 

-Ирэх жилүүдэд төсвийн алдагдлыг хэрхэн бууруулах вэ?

 

-Төсвийн алдагдал 2.5 их наяд төгрөгөөр батлагдсан нь өндөр тоо. 2020 он хүртэл алдагдлыг бууруулах арга хэмжээ авна. Алдагдлыг огцом бууруулж болохгүй. Буулгах бол төрийн албан хаагчдын цалинг бууруулах болно.  Өнгөрсөн жилүүдэд төсвөө буруу зохиож явсны үр дүн одоо сөргөөр гарч байна.

 

-Царцаасан объектуудыг энэ жил бүрэн барьж ашиглалтад оруулах уу?

 

-Царцаасан объектууд гэж өнгөрсөн жилийн төсөвт байсан. Хөрөнгө санхүүгийн боломжид тулгууруулаад шинээр барилга барихгүйгээр хуучин барилгуудаа дуусгана. Шинэ Засгийн газар өөрсдийн мөрийн хөтөлбөрийн дагуу шинэ объект  суулгах боломж алга.

 

-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр урсгал зардал хэр хэмжээгээр нэмэгдсэн бол?

 

-Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үед урсгал зардал 57 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүн дотор ханшийн өөрчлөлт орж байгаа. Жишээлбэл, Хүүхэд харах үйлчилгээнд 5.8 тэрбум төгрөг суулгасан. Прокурорын байгууллагын төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр шүүх дээр 2 тэрбум төгрөг, Үндсэн хуулийн цэцийн дарга нарын цалинг нэмэгдүүлсэн гэх мэт зардлууд нэмэгдсэн.

 

-Ирэх онд гол орлогоо хаанаас бүрдүүлэх вэ?

 

-Хуучин байсан орлогууд бүгд орно. Жишээлбэл, бид 2017 оны төсвийг зохиохдоо нүүрсний үнийг 30 орчим хувиар нэмэгдүүлсэн. Учир нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ нэмэгдэж байгаа.

Н.Энх

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
САНГИЙН ШУШМАА САЙН ДУРААРАА АЖЛАА ХУЛЭЭЛГЭ - ТА НАР УРСГАЛ ЗАРДЛЫГ ЗОРГООР НЬ НЭМЧИХЭЭД ТОСВИЙН АЛДАГДАЛ 2,5 - НАЯД ГЭЖ ДАРЖ БИТГИЙ ХУДАЛ ЯРЬ !
2016-11-12
Зочин:
Gadnii nank oruulj ireed davarsan bankiihaniih duu bolgo oor arga baihgui AN ulsaar mini toglosoor l bna yagaad gej uu buh bank AN gishuudiin medeld bna alvaar ugsen huvildaj dollariig osgoj mongol ulsiig doromjloj bna
2016-11-12
Зочин:
Долларыг Юаниар хурдан соль!
2016-11-11
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-11
zochin:
Ajiglaj bga genee bolio ogtsor bsyarsaihantai 2laa
2016-11-11
1:
Bayarsaihan ene 2-g ogzruuluul taarna
2016-11-11