Малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлнэ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ХХААХҮ-ийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм. ХХААХҮ-ийн сайд н.Сэргэлэн гишүүний асуулгад хариуллаа. Тэрбээр мэдээлэлдээ:
-Нийгэм, ач холбогдолд ач холбогдох бүхий мал аж ахуйн бүтээгдэхүүн нь нийт экспорын 7.1 хувийг бүрдүүлжээ. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх тогтолцоо шаардлагатай байна. Үүнд Мал эмнэлгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулаад байна. Малын чанарыг сайжруулж, бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, ашиглалтыг орчныг сайжруулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ. “ Эрүүл хүнс”, “Эрүүл Монгол” хүн хөтөлбөрийг нэвтрүүлнэ. Малчдыг орон нутагтаа ач тухтай амьдрах орчныг бүрдүүлнэ хэмээлээ.
ХХААХҮ-ийн сайд н.Сэргэлэн мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн асуултад хариулж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ