203 хайрцаг барагшуныг устгаж, үйлдвэрийг нь хаалаа

img

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран Уулсдөл ХХК-ийн "Баян Алтайн барагшун" гэх биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй газарт өнөөдөр шалгалт хийжээ. 

 

 

Хяналт шалгалтаар барагшун үйлдвэрлэж байгаа үйлдвэр нь биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй нь илэрчээ. Мөн эрүүл ахуй, аюулгүй үзүүлэлтийг бэлэн бүтээгдэхүүний цуврал бүрт сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөж баталгаажуулаагүй, ариун цэврийн шаардлага хангаагүй бохир нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан зөрчил илэрсэн байна. Тус бүтээгдэхүүнээ автомашинд хадгалж, тээвэрлэлтийн дэглэм алдагдуулж, иргэдэд гар дээрээс борлуулдаг байжээ.

 

Баян Алтайн барагшун гэх бүтээгдэхүүн нь Монгол Улсын биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй юм. 


Тиймээс тус үйлдвэрт үйлдвэрлэсэн 1 421 000 төгрөгийн 100 мл-ээр савлаж 10 ширхэгээр хайрцагласан 203 хайрцаг барагшун, 800 граммаар шилэнд савласан 25 ширхэг зөгийн балтай өтгөрүүлсэн барагшун гэх хандыг улсын байцаагчийн актаар хурааж, зохих журмын дагуу устгуулахаар комисст хүлээлгэн өгсөн байна. Үйлдвэрийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоолоо. 


Цаашид уг бүтээгдэхүүн зах зээл дээр худалдан борлуулагдаж байж болзошгүй тул авч хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
наадуул чинь айхтар авлига авдаг нөхдүүд гэнэ лээ . нөгөөхийг нь өгөхгүй болохоор яаж ийж байгаад хаана хаана
2019-08-01
Чадраабал:
Хятадаас орж ирж байгаа хор болсон зүйлтэй тэмцэж чадахгүй байж Монгол орныхоо байгалийн үнэт баялгийг болон ард иргэдийнхээ хүч хөдөлмөрийг устгаж олиггүй амьтад
2016-11-12
Erhemee:
Buruu argaar huuli bus ym hiij bhad haaj arga hemjee awah ni zuw shdee baragshun sn geed buruu bolowsruulsan ym heregleed em boloh uu mongol altain baragshun geed ugaasaa bdag bizdee
2016-11-12
Зочин:
yyl ni hyreelen deer jinhene ene nuhdyydiig hyanaj labortorit tyrshij sydalmaar ium.Hynii gened shyyd nuluuluh ium bbl yah bolj baina aa.
2016-11-12
Зочин:
Zuvshdee.Zavaan ium hiigeed zaraad bnashdee.bas ter otoch manramba gej ynen ch ium yy hydlaa ch iym yy uuruu uurtuu emch bolson em yildverlegch nertei nuhdyydiig sain shalgah ni zuv.
2016-11-12
Зочин:
Мэргэжлийн хяналт гэж үндсэн үүргээ буруу ойлгоод бизнес алах газар болчоод байна. Шинэ бизнесийг зааж зөвлөж өсгөж бойжуулах газар болгож өөрчлөн байгуулж авилгаар баяжсан ажмилтнуудыг нь халж хөөж явуулах хэрэгтэй.
2016-11-12
Тумэн ард:
МХГ гэж юм л бол баялаг бутээгчдэд саад болдог газар.Мэргэжлийн ЗГ маш хурдан хугацаанд МХЕГ ыг ттатан буулгах хэрэгтэй.Маш их хэмжээний монго хэмнэх богоод МХЕГ ын ажилтнуудын зовхон хувцас формноос оч точноон цэцэрлэг сургууль барих монго босно.
2016-11-12
Зочин:
Яагаад барагшун чихрийн шижинд асар хурдан нөлөөлж байгааг дуурсахгүй байгаа юм? Энүүнд бол ямар ч хор болох зүйл байхгүй
2016-11-12
Зочин:
Үнэхээр хайран байна, дэлхийд ховордсон барагшуунаа ингээд устгахаар юу болох юм. Гаднаас ирсэн хүнсний бүтээгдэхүүнээ шалгаж хортой хоргүйг нь шалгах лаборатори байхгүй байж ийм зүйл хийгээл явж л байдаг !!!
2016-11-12
устгаж болохгүй:
Tэр барагшууныг устгаж болохгүй харин эмийн үйлдвэрт өгөөд цэвэршүүлээд хүн ардынхаа эрүүл мэндэд нь зориул,Устгана гэж бүү тэнэгтээрэй маш чухал олон микро элмент бүхий эмчилгээний асар үр дүнтэй бүтээгдэхүүн шүү
2016-11-12
Зочин:
Урдаас ирж байгаа цагаан будаа бусад хүнс ногоог шалгаач
2016-11-12
Yu ch buu hii hiivel ...:
Mongol hun hun bish harin USA hun hereg hiisen ch shorond suuhgui tatvar tuluhgui saihan boljee
2016-11-11
Зочин:
Ийм саыхан санаачлагыг дэмжсэн Сайд, дарга,хурган дарга, банкныхан байна уу?? гадаадап гаргахад ч үнэ хүрэх л зүйл.залуус минь чаддагаа сайн харуулаад зоригтойхон урагшлаарай.Аливаа зүйл хүн суртал, арын хаалга ямар их гайтай байдгийг түмэн олондоо мэдээллээрэй! Дэмжнээ!!
2016-11-11
Зочин:
монгол хүнии хөдөлмөр устгаж болохгүи.
2016-11-11
Зочин:
uneheer uramgui yumaa yagaad ingeed tsuuhun mongolchuud bie bienee huurch bas horduulj baidgiin be undesnii uidveriin buteegdehuun geed ..... baisiin ..
2016-11-11
Зочин:
Энэ их сонин юм байгаад байдаг юм! Ингэж шалгаж хянамаар харагддаг!
2016-11-11
Зочин:
Монгол хүний бүтээлийг шууд устгаж хаях юм шалгаад зөрчил гарвал зөвлөгөө сануулга өгч болно доо шалгаж бгаа мал нууд өөрсдөө юу ч мэдэхгүй шдээ
2016-11-11
Zochin:
Biologiin hureelen, chemiin hureelen deer hiigeed zaraad bgaa ni tegeed yu bolj bn?!
2016-11-11
Зочин:
yyl ni hyreelen deer jinhene ene nuhdyydiig hyanaj labortorit tyrshij sydalmaar ium.Hynii gened shyyd nuluuluh ium bbl yah bolj baina aa.