Сүү боловсруулах үйлдвэрийг 40 суманд байгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар мал аж ахуйн салбарын асуудлаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийж, гишүүдийн асуултдад хариулж байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Малын гаралтай түүхий эдийг боловсруулахад хөнгөн үйлдвэрийн технологийн парк байгуулах шаардлагатай гэж байсан. Энэ парк хэзээ байгуулагдах вэ? Дотоодын зах зээлээ хамгаалах шаардлага хэрэгцээ бий. Иймээс дотоодын зах зээлээ хамгаалах уу?
-Хөнгөн үйлдвэрийн салбарт 2000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж 200 мянга гаруй хүн ажилладаг байсан. Харин одоо 30 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байгаа судалгаа бий. Ажилчдын тоо ч мөн буурсан. Боловсруулах үйлдвэрийг Эмээлт орчимд байгуулах талаар ярьсан. Гол нь цэвэрлэхбайгууламжаа байгуулах хэрэгтэй. Хөнгөн үйлдвэрийн салбар өөрөө хөдөө аж ахуйн үйлдвэр дээр суурилдаг. Тийм учраас хөдөө аж ахуйн бэлтгэл ажил дутагдалтай байдаг.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Махны үйлдвэрүүдээ хэзээ барих вэ?
-Махны экспорын асуудал чухал байгаа. Тоног төхөөрөмж, чанар стандартаа сайжруулах шаардлага байгаа. Боловсон хүчнийг бэлтгэх, махны үйлдвэрүүд байгуулах төсөл оруулсан. Энэ чиглэлээр дэмжигдээд явж байгаа. Манай улсад 20 гаруй махны үйлдвэр ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Малын түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох талаар ямар арга хэмжээ авах гэж байна вэ? Малаа эрүүлжүүлэх асуудлыг зайлшгүй ярих хэрэгтэй байна. Ирэх жилүүдэд дорвитой ажил хийх хэрэгтэй.
-Бид Мал эмнэлгийн тухай хуульдаа Улсын мал эмнэлгийн ерөнхий газар гэдэг байгууллага байгуулъя гэж тусгасан. Эргээд аймаг, сум бүрт ажиллуулна. Өнөөдрийн нөхцөл байдлаар малын өвчлөлийг хувийн мал эмнэлэгт найдаж байна. Монгол Улсад 900 гаруй хувийн мал эмнэлэг байна. Вакцин хийлгэхээр дутуу хийдэг , эргээд өвчлөл гардаг. Суманд ажиллаж байгаа малын эмнэлэгт мэргжлийн хүмүүс ажиллаж чадахгүй байна. Малын эмч нарын 60 орчим хувь нь 55-аас дээш насны ахмадууд байна. Залуу боловсон хүчин бэлтгэгдэхгүй байгаа. Махны экспорын хувьд байдал хүнд байна. Монгол Улс 70 сая малтай 5-хан мянган тонн мах экспортолж байна. 25 сая малтай байхдаа 125 мянган тонн мах экспортолдог байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Малыг эрүүлжүүлэх асуудал тулгамдаж байна. Малыг эрүүлжүүлэх кампанит ажил зохион байгуулаач ээ. Монгол Улсын хэмжээнд малчин гэр бүлийг орлоготой болгох нэг эх үүсвэр нь сүү. Сүү, сүүн бүтээгдэхүүн хийдэг улсын үйлдвэрүүдээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
-Бид ажил аваад энэ чиглэлээр салбарын төлөөлөлтэй уулзалт хийж, с удалгаа шинжилгээ хийсэн. Эрүүл хүнс, эрүүл Монгол хүн аяныг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Малыг эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Сүү боловсруулах үйлдвэрийг 40 суманд байгуулна. Мөн сургалт зохион байгуулна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ