Уушгины хатгаанаас сэргийлэх арга

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 12-ны энэ өдөр Уушгины хатгаа евчинтэй тэмцэх өдөр тохиож байна. Дэлхий дахинаа 2009 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг уушгины хатгаа өвчинтэй тэмцэх өдөр болгосон байна.
Энэ онд уг өдрийг "АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЦГЭЭЕ – ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ХАМТДАА" уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Уушгины хатгалгаа өвчин, сэргийлэх боломжтой хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага хамт олны анхаарлыг хандуулах, ухуулга нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилготой аж.
Манай улсад амьсгалын тогтолцооны шалтгаант нас баралт 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёрдугаар байрт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзэлдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ