22 сурагч алт, мөнгөн цом хүртээд байна

img

 

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо  Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээн зохиогдож байна. Энэ удаагийн тэмцээнд 67 орны хүүхдүүд оюун ухаанаа сорьж байна. Чээж тоолол Соробан сампингийн олон улсын энэ тэмцээнд  Монгол Улсаас “ТОЯА” академийн  55 сурагч 9 багш оролцож байгаа юм. Манай улсаас оролцож байгаа багш, сурагчид тэмцээндээ амжилттай оролцож байна.  Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээнээс өнөөдөр “Grand champion” цомоор 8 настай Батжаргалын Номуундарь , “Champion” цомоор 5 настай Амартөгсийн Ангараг нар шагнуулаад байна.

 

 Мөн тус тэмцээний  Алтан цомыг   Пүрэв-Отгоны Бат-Эрдэнэ,  Батсуурийн Энхсаруул,  Мөнхжаргалын Төгсцогт,  Цэцэнбаярын Тэмүүлэн, Аваадоржын Аззаяа , Мөнхбаатарын Энх-Алдар нар, Мөнгөн цомыг   Буянтогтохын Сэмжаан, Гансүхийн Болор,  Ганболдын Инжир, Хишигбатын Мөнх-Очир, Дөлгөөний Баясгалан, Мэндбаярын Чинхүслэн, Пүрэврагчаа Жаргалсайхан,  Пүрэв-Отгоны Дарь – Эрдэнэ, Манлайбаатарын Наранбаатар, Өргөнбаярын Ану, Халиунбаатарын Ирмүүн, Октябрийн Номин-Эрдэнэ, Төмөрбаатарын Мөнхтөр,  Бум-Очирын Цолмонсүрэн нар тус тус хүртээд байна.

 

Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээн маргааш  Intermediate A, Intermediate B, Higher A гэсэн 3 түвшинд үргэлжлэн дүнгээ гаргах  юм. 

 

Дашрамд сонирхуулахад  “Тояа” академиас 2012 оноос хойш жил бүр Чээж тоолол Соробан сампингийн олон улсын тэмцээнд сурагчдаа амжилттай оролцуулсаар ирсэн.  Монгол хүүхдүүд 2012 онд анх удаа энэ тэмцээнд орж Х.Цэдэнсодном, С.Гандуулга нар хүрэл медаль, багаараа хүрэл цом авч байсан бол ноднин жил тус тэмцээнээс  6 настай Э.Амаржаргал  Алтан цом хүртэж, 2015  оны шилдэг хүүхдээр шалгарч байжээ.

 

Олон улсын хүүхдүүдтэй оюун ухаанаараа өрсөлдөж байгаа монгол хүүхдүүддээ амжилт хүсье.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ganaa:
Монгол Улсын Залуу уе хуухэд багачууд унэхээр авьяастай ухаантай байна шуу дээ .Одоогий тор засаг ирээдуй эх орны эзэд болсон хуухэд .залуучуудаа дэмжиж байгаач дээ ,Элбэгдорж оорийгоо л дэмжуулж байдаг тэнэг дээ.Эдгээр хуухэд залуучуудыг одон тэмдэгээр биш монго хоронгоор дэмжээч дээ
2016-11-13
irgen:
yamar egdyytei um be, ter joohon hyyg haraach, manai hyyhdyyd iim mundag,,,,edniig bainga demjij baih estoi, zaashdaa ih amjilttai baihiig hysie, saihan ireedui hyleej bainaa ed nariig, Tor l joohon zov bolvol Mongol uls yavlaa l daa, goe baina
2016-11-12