Замын ослын 49.6 хувь нь халтиргаанаас үүдэлтэй

img

 

Зам тээврийн ослын судалгаагаар авч үзвэл тухайн жилд гарч буй нийт ослын 20 орчим хувь нь замын эвдрэлээс, 49.6 хувь нь нойтон болон халтиргаатай замын нөхцөлөөс үүдэлтэй гарч байна гэж олон улсын шинжээчид үзсэн байна.

 

Халтиргаатай замд автомашины тоормосны зам 3-4 дахин ихэсч, мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг. Тухайлбал 50 км/ цагийн хурдтай явж байсан автомашины тоормосны зам тэгш хуурай асфальт замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр, мөстсөн бол 120 метр болж өсдөг аж.

 

Өөрөөр хэлбэл жолоочийн өлмий тоормосны дөрөөн дээр хүрснээс хойш 120 метр зам туулаад автомашин зогсоно гэсэн үг юм. Зам дугуй хоёрын барьцалт нь тээврийн хэрэгслийн хурд, дугуйн эдлэгдсэн хугацаа, хээний чанар, зорчих хэсгийн гадаргуугийн байдал зэргээс ихээхэн хамааралтай байдаг.

 

Иймд зорчигч та бүхэн цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулан, анхаарал болгоомжтой зорчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЧДүүрэгийн ахөөлөл:
Авто замаас гадна явган хүний замыг стандарт бус гялгар пелта шиг юмаар хийж мөнгө олсон замаа одоо анхаарах цаг ирлээ энэ замд маш олон хүн хальтарч унаж байна Албан газар.худалдаа үйлчилгээний газарт адихан материалаар хийсэн байгааг үзэж хүн ардаа бодмоор юм Гялгар дээр байгаа цасаа арилгаад орхихоор бүүр нимгэн толь шиг хөлдөөд түүн дээр нь очиж унаад байгааг анхаарч үзээч эрхэ.м дарга нараа
2016-11-15