Улаанбаатар хотноо цас орохгүй

img

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

 

Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

 

Дархадын хотгороор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,  Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүсийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

 

Улаанбаатар хот: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 6-8 градус хүйтэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ