Хятад усан үзэмд нитрат 20 хувиар их байгааг тогтоожээ

img

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу  Өлгий сумын төвд жимс жимсгэнэ, хүнсний ногоо худалдаалдаг зах, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх, шинжилгээт хяналтыг хийжээ.

 

Хяналт шалгалтын явцад төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнд ургамлын хөнөөлт хортон шавьж, ургамлын өвчин, нитратын илэрцийг тодорхойлж,бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн талаар зөвлөгөө өгч, зөвлөмж тараасны зэрэгцээ худалдааны газруудын хорио цээр, ариун цэвэр, эрүүл ахуйн аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

 

Шинжилгээний дүнгээр БНХАУ-аас импортоор орж ирж буй хүрэн болон ногоон усан үзэмний нитратын хэмжээ байвал зохих хэмжээнээс 20 хувь хүртэл их байгаа нь тогтоогдсон. Тиймээс энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг сэрэмжлүүлж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тиймч хортой, иймч хортой гээд хоосон яриад байх юм. Хяналт шалгалтын байгууллагууд юугаа хийж хилээр оруулж ард түмнээ хордуулаад байна вэ? Хянаж чадахгүй бол хоосон цалин авч суугаад юу хийнэ. Нөгөө талаар хортой л юм бол шууд устгалд оруулах хэрэгтэй. Ингээд эхэлвэл оруулж ирж байгаа зүйлээ устгуулаад байхыг хүсэхгүй учираас хоргүй зүйл оруулж ирэх энэ талаархи хариуцлага нь дээшлэнэ шүү дээ.
2016-11-16
Зочин:
sain bain
2016-11-15
БУДЖАВ.:
Тийм мундаг бол хил дээр шалгаж шинжлээд барааг нь буцаа.Аль хэдийн орж ирээд зарагдсан барааны улдэгдлийн хараад ажил хийсэн мэт харагддаг наймаачдын тэргуун зэргийн дарамт хэн гэвэл МХГ-ын байцаагчид.Энэ газрыг татан буулгавал тосовт маш их хэмнэлттэй.
2016-11-15
Дугуйцагаан:
Чаддаг юм бол хил дээр шинжилгээ хийгээд оруулахгуй байх нь яав.Олигтой лабратори байхгуй мортлоо худлаа ажил хийсэн дур эсгээд хэвлэлээр шуугиан тарьж хэрэггуй дээ.Зураг дээр байгаа МХГ-ын 3 эмэгтэй амьд лаборатори болж амтлаж узээд хортой гэдгийн тогтоогоод байгаа юу?
2016-11-15
зочин:
Хятадууд хортой хоолоо дэлхийгээр нэг зараад хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна.Хятадын хилээр жимс хүнсний ногоо оруулахгүй болгож жимсээ Узбекстанаас авдаг болмоор байна.
2016-11-15
Зочин:
Шууд хортой гээд оруулж ирэхийгмнь хориглооч ээ
2016-11-15