Хан-Уулын ИТХ-ын дарга тамгаа өгөхөөс татгалзжээ

img

 

Өнгөрсөн баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 11-нд Хан-уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаа хийсэн. Уг хуралдаанаар төлөөлөгчдийн олонхийн саналаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Б.Цэрэнг, дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан нарыг сонгон ажиллуулахаар шийдвэр гаргасан байна. Гэвч өнөөдрийн хүртэл шинээр сонгогдсон дүүргийн ИТХ-ын дарга ажлаа хийж чадахгүй байгаа аж. Учир нь өнгөрсөн хугацаанд дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Батбилэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр одоог хүртэл тамга тэмдгээ хүлээлгэн өгөхгүй байгаа аж. Мөн тэрбээр ажлаа хүлээлгэн өгдөггүй, өрөөнд нь очихоор хаалгаа түгжээд тайлж өгөхгүй байх зэргээр дүүргийн төлөөлөгчдийг ажил хийх боломжгүй болгоод байгаа юм байна Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БАТБИЛЭГ ҮҮ:
АРАЙ ГҮЙ БАЙЛГҮЙДЭЭ УГ НЬ ГААГУУЛ ХҮН ШҮҮДЭЭ НЭГЭНТ УНАЧААД ТАХИМАА ӨГӨХГҮЙ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА БОЛ ӨЧҮҮХЭН ӨТНӨӨС ДОЛООН ДОР АМЬТАН БОЛНР БИЗДЭЭ ҮГҮЙ БЙАГҮЙДЭЭ БИЕ МИЕ НЬ ӨВДӨВҮҮ ЮМ НЭГЭЭР ДУУСАХ БИШДЭЭ ХӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ
2016-11-16