Нийслэлийн онцгой комисс хуралдана

img

09.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. 


10.00 цагт: ҮСХ-ны дарга А.Ариунзаяа ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад "Статистик гэж юу вэ?" сэдвийн хүрээнд Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуульд хичээл заана. Утас: 95103070


10.00 цагт: Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас санаачлан Нийслэлийн Боловсролын Газартай хамтран зохион байгуулах “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах аялал Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Астропарк”-аас эхэлнэ. Утас: 99045949


11.00 цагт: Нийслэлийн шатрын холбооноос дүүрэг, нийслэлийн шатрын аварга шалгаруулах тэмцээний талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 325044, 99198172


12.00 цагт: Нийслэлийн онцгой комиссын хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ