10 тэрбумын ашигтай “Монгол шуудан”-г хувьчлах гэж яарахын учир юун

img

10 тэрбумын ашигтай ажилладаг “Монгол шуудан” компанийг хувьчлах гэж яарахын учир юун

 

 

УИХ ямар ч байсан хуулийн хугацаандаа ирэх оныхоо төсвийг баталсан. Тэгэхдээ 9.1 хувийн алдагдалтай төсөв баталчихаад байгаа юм. Уг нь эхэндээ 9.9 хувийн алдагдалтай байсан ч бууруулж чадсан. Энэ нь орлогоо нэмэхээр тооцсонтой холбоотой юм. Тэр дундаа өмч хувьчлалын орлогыг 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. Ингэхдээ “Монгол шуудан” компанийг 20,  “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлахаар болоод байгаа юм. Үүнээс гадна Төрийн банк, “Оргил” рашаан сувилал, Хөрөнгийн бирж гээд хувьчлалд өртөх төрийн өмчийн компани, аж ахуйн нэгжүүд цөөнгүй бий.

 

Тэр дундаас хамгийн их анхаарал татаж байгаа нь “Монгол шуудан” компанийн хувьчлал. Энэ асуудал дээр УИХ-ын гишүүдээс ганц дуугарч, эсэргүүцсэн нь Т.Аюурсайхан гишүүн. Бусад нь бол нүдэн балай, чихэн дүлий суусаар, “Монгол шуудан”-г хувьчлахаар болчихлоо. Хувьчлах хувьчлахдаа ердөө л 20 тэрбумхан төгрөгөөр шүү дээ.

 

Яаж үнэлэхээрээ ингэдэг юм, бүү мэд. Тэгэхэд Төрийн ордны зүүн талд байрладаг “Улаанбаатар таймс” сонины байр буюу хуучны Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн байрыг газартай нь хамт дуудлага худалдаагаар худалдаж, 24 тэрбум төгрөгийн үнэ хүргэсэн. Хотын төвд, А зэрэглэлд байрлалтай, 2698 м2 талбай бүхий эл газрыг Абдул Карим гэх араб гаралтай Монголын иргэн дуудлага худалдаагаар эзэмшихээр болсон ч татгалзаж, Абдулын дараах өндөр үнэ хэлсэн “Таван богд” группд эрх нь шилжсэн. Мэдээж газрынх нь байршлаас хамаараад үнэд хүрсэн гэдгийг үгүйсгэхгүй л дээ.

 

Гэхдээ л “Монгол шуудан” компани үүнээс бага үнээр хувьчлагдахаар болж байгаа нь арай дэндсэн хэрэг биш үү. Хамгийн гол нь энэ компанийн дансанд есөн тэрбум төгрөг байгаа талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнгөрсөн даваа гарагт “Нүүдэл, шийдэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдээлсэн.

 

Нэвтрүүлгийн энэ удаагийн сэдэв нь “Өмч хувьчлал” байсан юм. Тиймдээ ч нэвтрүүлгийн үеэр тодорхой баримттай мэдээлэл өгсөн нь тэр. Ер нь бол мань хүн “Монгол шуудан” компанийн 34 хувийг нь IPO гаргаад 6.1 тэрбумаар борлуулчихсан.  Тэр 6.1 тэрбум төгрөг дансанд нь байгаа. Дээр нь таван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх марк байна. Марк гэдэг төгрөгтэй ижил хэмжээнд бодогддог үнэт зүйл” хэмээн ярьж байсан.  Ямар ч байсан энэ компанийн дансанд багагүй мөнгө байгаа нь тодорхой байна. Дээрээс нь жилдээ 10 тэрбумын ашигтай ажилладаг.

 

Энэ ашгийнх нь ихдээ л 60 хувь нь цалин хөлс, зардалдаа явдаг гэж байгаа. Тэгэхээр жилдээ дөрвөн тэрбумын цэвэр ашгийг улсад өгч байна гэсэн үг. Ийм ашигтай ажилладаг, төрөөс алдагдал гарлаа, өр дараад өгөөч гэж гуйдаггүй төрийн өмчит компани хэд билээ. Бодох л асуудал.

 

Монголд өмч хувьчлал захиалгатай явагдаад байна уу

 

Төр засгийнхан бол улсын төсөвт орлого оруулах үүднээс төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчилж байгаа гэх. Цаашлаад алдагдалтай ажилладаг компаниудыг цэгцэлж, төрийн нуруун дээр ирдэг дарамтыг багасгах зорилготой ч гэдэг. Үнэхээр алдагдалтай ажиллаж байгаа, хувьчлах шаардлагатай компаниудыг хувьчлах нь зөв. Ер нь төр муу менежер гэдгээ 70 жилийн турш баталсан гэдгийг ухаантай хүмүүс хэлээд байгаа.

 

Тэгээд ч 30-хан хүнтэй төрийн мэдлийн байгууллагын дарга 10 сая төгрөгийн цалин авдаг жишээ хүртэл байгааг учир мэдэх, мэдээлэлтэй хүмүүс ярьж байна. Энэ мэт асуудлыг цэгцлэх л хэрэгтэй. Гэхдээ “чоно борооноор” гэгчээр энэ мэт асуудал ярьж байгаад хажуугаар нь далимдуулж, ашигтай ажиллаж байгаа, хувьчилж болохооргүй газруудыг хувьчилдаг, захиалж авдаг байдал гараад байна уу гэх асуулт байна. Бүр тодорхой хэлбэл, “Монгол шуудан” компанийг хэн нэгний захиалгын дагуу тун хямдхан үнээр хувьчилж байгаа юм биш биз.

 

Ер нь энэ хувьчлалын цаана МАН-ын нөлөө бүхий улстөрч, бүр тодруулбал УИХ-ын гишүүн Сү.Батболд гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Тиймдээ ч УИХ-ын гишүүд ганц үг ган хийхгүйгээр 20 тэрбумаар хувьчлахыг нь хоёр гараа өргөх шахан дэмжсэн ч байж болох. Уг нь шуудангийн салбарыг төр өөрөө эзэмшиж байх ёстой юм. Хэрвээ үнэхээр хувьчлах шаардлагатай гэж үзвэл 49 хувийг нь л хувьд өгнө биз дээ.

 

Төр өөрөө 51 хувиа мэдээд байж байхад яадаг юм, ямар алдагдалтай ажиллаад байгаа биш. Дээрээс нь төрийн нууцтай холбоотой мэдээлэл шуудангаар дамждаг.  Хэрвээ хувьчилчихвал энэ мэт мэдээлэл алдагдаж, асуудал үүсвэл яах болж байна. Хамаагүй явуулаад байх юм уу. Явууллаа гэхэд нууцыг нь хангах асуудлыг яах юм.

 

Өнөөдөр “Монгол шуудан”-гаар дамжуулаад бүхий л хэвлэлийг Улаанбаатар хотод төдийгүй, хөдөө орон нутагт тарааж байгаа. Хувьчилж авах хүмүүс нь гарч ирээд хэдэн хэвлэлийг боомилж эхэлбэл яана. Энэ утгаараа “Монгол шуудан”-г хувьчлах асуудлаа эргэж хармаар байна. Тэгээд 20-хон тэрбумаар шүү. “Монгол шуудан”-гийн барилга, байршил, цаашлаад 330 суманд байгаа салбарын барилга, байгууламж огт үнэлэгдэхгүй гэсэн үг үү.

 

Монголын бүхий л суманд салбартай, байшин барилгатай ганц төрийн өмчит байгууллага байгаа нь “Монгол шуудан”. 130 гаруй автомашинтай гэж байгаа. Энэ бүхэн нийлээд 20 тэрбум төгрөг боллоо гэж үү. Яав ч тийм байж таарахгүй. Ингээд бодохоор “Монгол шуудан”-гийн хувьчлал цэвэр захиалгын дагуу яваад байгаа юм биш үү. МАН-ын нэг нөхөр “Монгол шуудан”-г ийм хямд, бараг үнэгүй шахам авчихаад олон зүйлийг “базаж” болохоор болно. Тиймдээ ч төсөвт 20 тэрбумыг оруулах нэрийдлээр луйвардаж авах гээд байна даа.

 

mminfo.mn

Н.Пунцагболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ха ха манай мангарууд л шуудангаа хувьчилаж хувааж идэх байхдаа, цахилгаан шуудангаар явдаггүй бичиг баримт эд зүйлс гэж байдаг юм Хүрэлсүх гуай, шуудангийн үйлчилгээ хоцрогдоод хоцрогдоод тэр.
2016-11-21
шударга иргэн:
Аль ч ардчилсан оронд зөвхөн шуудан л үеийн үед төрийн өмчид байдаг гэсэн
2016-11-17
doogii:
2tom namiin alind cn itgeltgyi,hulgai hiij ulsiin omcziig luibardahdaa gargyyn 2tom nam,songuulid yallaa geed uls ornii ongetei bolgonii g luibardaad jbhuarai dendyy hulgai hiih um,boliocz
2016-11-16
Гантуул:
Ганхуягаа ингэж Улс эх орныхоо бэлэн сайхан ашиг олдог компанийг лоббидон авахаас өөр бизнес санаа өөрт чинь орж ирэхгүй байна уу? Хажуу тойрныхоо хүмүүсийг хар хичнээн сайхан бүтээн байгуулалт хийгээд Улс эх орондоо ихийг бүтээж босгож байна!
2016-11-16
Гантуул:
Энэ хувьчлалыг үнэхээр эсэргүйцэж байна, үүнд санал нэг байгаа хүмүүс нь дуу хоолойгоо нэгтгээд тэмцье! Энд бичицгээгээд суух биш өнөө маргаашаа бодох биш үнэхээр бодитой нэгдэж тэмцэх хэрэгтэй байнаа. Энэ Хас-ийн Ганхуяг гэгч их олон жил улсын ашигтай объектуудыг хувьдаа авах гэж хичээж мөнгөтэй гэгдэх хүмүүсээс хөрөнгө босгоод ч дийлэхгүй одоо бүүр шарандаа энэ сайхан газрыг авахаар санаархаж байна.
2016-11-16
Гантуул:
Зардлаа хасаад олдог ашиг нь 10 тэрбум шүү, улсын төсөвт ингэж оруулж байгаа мөн хамгийн чухал нь шуудан бол өөрөө Улсын стратегийн чухал ач холбогдолтой газар юм. Цаашид ч энэ ашиг өсөөд явна уу гэхээс буурахгүй. Ийм чухал газрыг тэр жио бүрийн 10 тэрбум болон тэрнээс өсөх ашигт нь шунасан хүмүүст ийм үнээр хувьчилж байгаа нь Монгол Улсын иргэдийн нийтийн өмчийг үнэхээр үнэгүйдүүлж байгаа хэрэг.
2016-11-16
Хувьчлаад л байх уу?:
Бүх юм хувьд очихоороо сайхан болно гэдэг ёстой үлгэр. Төрийн албан бичгээс өгсүүлээд сонин, сэтгүүл энэ тэр яаж тараагдах юм бол оо? Улаанбаатарт бол олон хүнтэй тул тэр нь бизнесийн зарчмаараа явж болно. харин шуудан хувьчилвал Халх гол руу хэн шуудан хүргэх бэ? Тэнд цөөн ч гэсэн Монгол улсын иргэд байна. Тэдэнд шуудан хамаагүй юу? Эсвэл хувьчлаад ашиггүй ч алслагдмал нутаг орон, иргэдэд үйлчилгээ хүргэвэл төр татаас өгөх юм болов уу?
2016-11-16
зочин:
Улсын аюулгүй байдалтай оршин тогтнох баталгаа болсон газрыг хувьчилж болохгүй
2016-11-16
ХАХА:
АРВАН ТЭРБУМЫН АШИГТАЙ ГЭЖ ШААВ
2016-11-16
Зочин:
ашиг? борлуулалт? андуурсан болой
2016-11-16
в:
болимоор юм даа.Сүүнд халсан хүн тараг үлээнэ гэгчээр хүн ард маань нийтээрээ маш их хартай болжээ.Аргагүй шүү дээ .Үе үеийн эрх баригчид ийм болтол нь хулхидаж,идэж,ууж,хулгайлж улс орныг маань цөлмөж өнөөгийн хүнд байдалд оруулчихсан юм чинь хардахаас яахав дээ.Одоо төрд байгаа эрхэмүүд бүгд л бололцооны мөнгөтэй бол мөнгөтэй,юм юмтай ямарч байсан бэл бэнчингээрээ монголдоо танигдсан л хүмүүс байх юм.Энэ хүнд үед өөрийн эрх ашигаа зөвхөн энэ удаа хойш тавиад идэж,уухаа болиод ажилласан шиг ажиллаж,яаж эрх барьж, яаж улс орныг дээш татдагыг харуулаад өгөх сэтгэл алга уу.
2016-11-16
Зочин:
Шарга морьт зусланд байрлал сайтай Бяцхан Төгөл хотхонд эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас 99118457, 99144999
2016-11-16
зочин:
Шууданг 20, МЦХ ХК-ийг 7.6 тэрбумаар хувьчлана гэдэг бол ёстой л нэг хүний захиалгаар хийгдэж байгаа асар том луйвар юм. Нэг дор хамгийн сайн байрлалтай, улсын аюулгүй байдалтай холбоотой газруудыг ийм хямдхан хурдан хувьчилж авахаар яарч байгаа нь тун ч аюултай асуудал шүү.
2016-11-16
зочин:
Улсын аюулгүй байдалтай оршин тогтнох баталгаа болсон газрыг хувьчилж болохгүй
Зочин:
Zuunii Luivar
2016-11-16
Зочин:
Luivardaj bn
2016-11-16