Н.Алтанхуягийн дүүг баривчилжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрийг хилээр гарахыг хориглоод буй. Түүний эхнэр Э.Сэлэнгийг энэ сарын 5-нд Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулсан талаар бид мэдээлж байсан.
Харин өнөөдөр экс Ерөнхий сайдын бага дүүд мөн хилийн хориг тавьсан гэх мэдээлэл цацагдлаа. Ямар шалтгаанаар дүүг нь хилээр гарахыг хориглосон нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дүүд нь хориг тавиад зогсохгүй АТГ-аас баривчлан саатуулжээ.
Долоо хоногийн өмнө Н.Алтанхуяг хэвлэлийн хурал хийж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Энэ үеэр эхнэрт нь хилийн хориг тавьсан асуудалд "Монгол Улсын Ерөнхий сайдаас огцруулахын тулд эхэлсэн ажиллагааны үргэлжлэл явж байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ