Хүүхдүүд “Сансар од эрхэсийн ордон”-оор аяллаа

img

Сурагчид “Сансар од эрхэсийн ордон”-той танилцлаа. “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан энэ аялалд ерөнхий боловсролын 35, 58, 79, 87 дугаар дунд сургууль болон Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн нийт 200 орчим сурагчид хамрагдаж, сансар, од эрхэсийн талаар сонирхолтой мэдээллийг авлаа. 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон” нь 2014 оны зургаадугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд  “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхон, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг харах боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ