Шинэчлэлийг хуйвалдаанаар хийхгүй

img

АН-ын ҮЗХ-ны хуралдаан хаалттай үргэлжилж байна. Хуралдаанаар АН-ын дүрмийг шинэчлэх ажлын хэсэг байгуулах, мөн 12 дугаар сарын 06-нд болох Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг тус тус байгуулна. АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан П.Цагаанаас зарим зүйлийг тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

-АН-ын шинэчлэлийг юунаас эхлүүлэх вэ?

 

-АН-ын шинэчлэл хийхдээ хамгийн эхлээд дүрмээ дагадаг болох хэрэгтэй. Даргаасаа өгсүүлээд намынхаа дүрмийг дагадаг болох хэрэгтэй байна. Асуудлаа дүрмийн дагуу энгийн гишүүдийн оролцоотойгоор шийддэг болох шаардлагатай. Ер нь бол зодоон хүртэл дүрэмтэй байдаг. Гэтэл одоо дүрэмтэй нам дүрэмгүй болчихоод байна. 

 

-Та намын даргад нэрээ дэвшүүлж байгаа хэвээрээ юу?

 

- Намын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг гишүүд шийднэ. 

 

-АН-д эв нэгдэл дутагдаж байна гэдэг. Эв нэгдлийг хэрхэн бэхжүүлэх вэ?

 

-Эв нэгдэл бол нэгдүгээрт хувь хүний асуудал. Асуудлыг гишүүдийн саналаар шийдчих юм бол маргаан үүсэхгүй. Гэхдээ шинэчлэлийг хуйвалдаан, хуучин аргаар хийхгүй. Дүрмэндээ салхи оруулах гээд байгаагийн гол шалтгаан энэ шүү дээ. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kub:
Umnu ni khuivaldaan baisnyg khuleen zuvshuurch bga yum bolov uu
2016-11-16
Зочин:
ESTOI ADGIIN SHAAR LALAR HULGAICHIIN NEG BOL ZAGAAN NERTEI HAR ZAMTAI LUIVARCHIN OLON BANK IDEJ TORIIN MONGO ZUVCHUULJ TERBUMTAN BOLSON UHEJ BAISAN LALAR HULGAICH ARDCHILSAN DEGLEMIIN GOL DOGSHIRSON HULGAICH NARIIN NEG
2016-11-16