Ажлын хэсгүүдийг Ш.Түвдэндорж, Д.Эрдэнэбат нар ахална

АН-ын ҮЗХ-ны хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар АН-ын дүрмийг шинэчлэх төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм. Энэ ажлын хэсгийг Ш.Түвдэндорж ахалж, бүрэлдэхүүнд нь 40 гаруй гишүүд багтжээ.
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь ирэх сарын 06-нд болох Их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахалжээ.
Энэ удаагийн хуралдаанд АН-ын генсек Л.Эрхэмбаяр нар оролцсон. Харин АН-ын дарга асан З.Энхболд хувийн шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжаагүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ