Шинэчлэлийн тохироо бүрдсэн үү

img

Гэрэл зургийг MPA.mn

Билгийн тооллын намрын тэргүүн сард товлогдон эхэлсэн АН-ын ҮЗХ-ны хуралд  дундаа завсарлагатайгаар үргэлжлэн өвлийн тэргүүн сард өндөрлөлөө. Магадгүй АН-ын түүхэнд урт үргэлжилсэн хурлын нэг болж үлдэх биз.

 

Энэ удаа ҮЗХ өмнөх хурлын ирцээр үргэлжилсэн.  Хэрвээ  гишүүдийн ирцийг бүртгэсэн бол  250 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй АН-ын ҮЗХ-ны хурал хойшлохоор байлаа. Учир нь ҮЗХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн ирц 50 хувьд хүрэхээргүй чамлалттай байсан юм.  Хурлын үргэлжлэлд ирц хамаарахгүй болгосон нь ашигтай даа, гэхээр цөөн тооны гишүүд хүрэлцэх ирсэн байв.  Тиймээс  гишүүдийг бүрдүүлэх гэж цаг алдах, эсвээс хуралдаанаа хойшлуулах шаардлага гарсангүй хэлэлцэх асуудалдаа орсон. Өмнө нь төлөвлөж байсанчлан энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар АН-ын шинэ дүрмийг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. УИХ-ын гишүүн экс  Ш.Түвдэндоржоор  ахлуулсан энэ ажлын хэсэг 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Дараагийн нь  ирэх сарын 06-нд болох Их хурлын бэлтгэлийг хангах ажлын хэсгийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулан баталсанаар ҮЗХ-ны хуралдаан өндөрлөв.

 

Төрийн ордны Их танхимд хаалттай хуралдсан ҮЗХ-ны хуралдаан сунжран цаг алдсангүй. Гэсэн хэдий ч хаалттай хаалганы цаанаас хуралдаа оролцсон гишүүдийн чангаран,  дотооддоо асуудлаа ширүүхэн хэлэлцээд авсан. Мэдээж төлөвлөсөн хоёр асуудлаас гадна намын дотоод асуудал нийгэмд савнаасаа халин буцалж байгаа. Тиймээс хуралдаа оролцсон, өөрсдийн байр сууриа хэлж, шүүмжлэлтэй хандсан гишүүдийг буруутгах аргагүй. 

 

Харин ҮЗХ-ны хуралдаа АН-ын экс дарга З.Энхболд, Н.Алтанхуяг,  хотын экс мэр Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын экс гишүүн С.Баярцогт  гээд  намын экс удирдлагууд, төр, засгийн өндөр албан тушаал хашиж явсан олны танил эрхмүүд харин үзэгдсэнгүй.  АН-ын экс дарга З.Энхболд л  гэр бүлийн хүнээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон гэсэн тайлбарыг гишүүд нь хэлж байсан.  АН-ын бусад лидерүүд хуралдаа оролцохгүй байх  хүндэтгэх шалтгаан байсан эсэхийг бүү мэд.  АН-ын ҮЗХ-ны хурлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж баймааргүй. Ер нь энэ удаагийн хурал ҮЗХ-ны гишүүдийн гэхээсээ нийгмийн захиалгаар явагдаж байгаа.

 

Дээрх эрхмүүдийн хуралдаа хүрэлцэн ирээгүй байдал АН-ынхан дотооддоо ойлголцоогүй хэвээр байна гэсэн мессэж нийгэмд өглөө. Нөгөөтэйгүүр  ҮЗХ-ны хуралдаа оролцоогүй бусад бүлэг, фракцуудын гишүүд Төрийн ордныг тойрон чих тавьж,  хэсэг бусгаараа нам эвсэж, сэм хуйвалдсан байдлаа үргэлжлүүлсэн гэх хардлагыг ч олон нийтэд өглөө.  

 

ҮЗХ-ны хуралдаандаа оролцсон гишүүдээс намын шинэлчлэлийг хаанаас эхлүүлэх талаар хэвлэлийнхэн байр суурийг нь сонирхсон.  УИХ-ын экс гишүүн Р.Амаржаргал “Өнөөдрийн хувьд хамгийн чухал зүйл бол намын дотоод ардчилал. Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх асуудал чухал байна. Хэсэг бүлэг хүмүүсийн дархлагдсан байдлыг баталгаажуулаад байна уу. Салхи оруулах бололцоог хангаж өгөх үү гэдэг өнцгөөс асуудлыг харах ёстой” гэдгийг онцолж байсан бол гишүүн П.Цагаан “Намын дүрмээ даргаасаа эхлээд жирийн гишүүн нь дагадаг болох хэрэгтэй”-г чухалчилж байлаа. Намын гишүүд дүрмээ шинэчлэхээс намын шинэчлэл, шинэ даргын томилгоо хамаарна гэсэн байр суурьтай байна лээ.

 

Эдүгээ ажлын хэсгүүд  намын дүрмээ шинэчлэх, Их хуралдаа бэлтгэх ажилдаа орлоо. Тун удахгүй шинэ дүрмийн төсөл гишүүдийн гар дээрх хүрч, хэлэлцүүлэгдэх байх.   Харин  бусад бүлэг фракцууд намын шинэчлэхэд бэлэн үү? Ер нь ирц бүртгэхгүй ч энэ удаагийн хуралдаа ҮЗХ-ны 228 гишүүн хүрэлцэн ирж, асуудлаа хэлэлцэн, ойлголцолд хүрсэн бол ажлын хэсгүүдэд ч төслөө боловсруулж, их хуралдаа бэлтгэхэд дөхөмтэй байх байсан биз.

 

Цаашдаа АН-ын шинэчлэл тохилцоо бус тохиролцоогоор үргэлжлээсэй.

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk zailysgaaaa:
AN IIHAN ODOO ZAILTSGAA NAM CHIN UHEJ ODSOOON ZA MANIIHAN CH IDAHGUI UM MA NI BAD ME HUM
2016-11-18
Монгол хүн:
Энэ урианхай Цагаан элбэгдоржийн зараалаар АН-ыг самарчихаад одоо дээр нь сандайлж, улмаар Элбэгт буйхиа дамжуулахаар ирээд байна. Буй горьд муу урианхай минь
2016-11-17
Зочин:
Улс орон удирданааааа, больж үз. Фортун төрийн ордны гал голомтонд эм хүн ойртуулж болохгүй гээд дөвчигнөөд байсан.... Филипинийн эмэгтэй дарга ирсэн чинь Лу. Болдтой урд хойгуур нь гүйж хөл алдаас байсан....
2016-11-17
Ireedui gereltei:
Fortun, Bathui, Altanhuyg, Bayrzogt,Saihanbeleg, Gantomor nariin AN aas hooj yawuulchihaad zaashaa ireeduidee itgeltei yawah heregtei !!
2016-11-17
зочин:
АН сөнөсөн, улс орныг удирдах нь байтугай, дотооддоо учраа олдоггүй юмнууд улс орныг удирдана гэж байхгүй шүү дээ
2016-11-17
зочин:
Ардчилал-ил тод гэхээр сахилга батгүй, дураараа судалгаагүйгээр бодсон-сонссон-хүний амнаас унсан үгийг иш болгон сүржигнэж байгаа хүн бүхэнтэй урвахгүй-ажил хэрэгч байхыг л залуус минь урьтал болгоорой.Хамт олны оломгүй хүчийг зөв зарцуулах-чиглүүлэх нь чухал шүү дээ??Шудрага хандаж бна гээд гишүүдийнхээ нэр төрийг бодолгүй, би хөрөнгтэй-нэг фракцийн дарга-эрхэм гээд цойлоод нэмэргүй.Урвалт хамгийн шившиг гэдгийг ухаар ЗАЛУУСАА.Та бүгдэд амжилт.Олон фракц нэртэй ноён-түшмэд хэрэггүй.Хамтдаа судалгаа-гаргалгаа төсөөлөлтэй тэгээд ухаанаар шийдуцгээ!!??
2016-11-17