”Мах Импекс” ХК-ийн 70 жилийн ой болж байна

Нийслэл хотыг төрөл бүрийн хиам, консерв болон бусад хагас бэлэн махан бүтээгдэхүүнээр дангаараа хангаж байсан баялаг туршлагатай Мах импекс ХК компанийн 70 жилийн ой болж байна.
Тус компани анх 1946 онд хиам үйлдвэрлэх цех хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 1968 онд хуучнаар БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар өдөрт 15-20 тонн хиам, 30-40 мянган ширхэг консерв болон консервын лааз үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий үйлдвэр болон ажиллаж эхэлсэн түүхтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ