“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” аян эхэллээ
2016-11-17

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” долоо хоногийн аяныг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

Уг аяны хүрээнд Хүнс,Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, малын эмийн салбар зөвлөлөөс мал эмнэлгийн холбогдох байгууллагуудтай хамтран малын эмч, мэргэжилтэн болон малчдын антибиотикийн эмийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн уриалга, зөвлөмж гаргалаа.

 

Энэ хүрээнд мал, амьтны эмчилгээнд хэрэглэх антибиотикийн эмийг оновчтой зөв сонгон хэрэглэх, хариуцлагатай жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа юм.

 

Антибиотикийн тэсвэржилтийн тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ мэдлэг мэдээллийг эрүүл мэндийн мэргэжилтэн, малын эмч, малчин, бодлого боловсруулах үүрэгтэй хүмүүс, олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэн зохион байгуулж байна.

 

 Энэ жилийн арга хэмжээ “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ” уриан дор зохион байгуулагдаж байна. Урианы гол санаа нь антибиотик бол хүн төрөлхтөн бид бүгдэд олдсон үнэ цэнэтэй баялаг юм. Үүнийг хамгаалах нь нэн чухал юм гэсэн утга санааг агуулсан юм. Нянгийн гаралтай халдварын үед зөвхөн малын эмчийн зааврын дагуу антибиотикийг хэрэглэх нь чухал юм. Антибиотикийн эмийг бусдад дамжуулах болон дараа хэрэг болно гэж хадгалах, эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу хэрэглэх нь туйлийн буруу хандлага юм.

 

Төрийн болон хувийн хэвшлийн хөдөө аж ахуйн байгууллага, мал эмнэлэг, малын эмч, мэргэжилтэн, малчин та бүхэн “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ” энэхүү уриалгыг дэмжиж үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийг уриалж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hunii Eruul mendiinhen antibiotikoor bumbugduhuu bolih heregtei baina
2016-11-17