Салангид нөхөд өөр өөрсдийнхөө дураар өнхрөөд байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

СЗХ-ны орон тооны бус гишүүнээр Л.Энхтайваныг улируулан томилохоор нэр дэвшиж байгаа   аж. Л.Энхтайван  нь эдийн засагч, математикч мэргэжилтэй, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой. Санхүү, эдийн засгийн дэд сайд, Элчин сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай мэргэжилтэн бөгөөд 2011 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажилладаг байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч  Б.Батхишиг Гадаад худалдааны эдийн засагч мэргэжилтэй, 1996-2006 онд “Хас банк”-инд мэргэжилтэн, захирал, 2006-2014 онд Хөгжлийн банкинд эрсдлийн удирдлагын менежер, 2014 оноос “Эйр эксперт” ХХК-д гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан аж.  Мөн СЗХ-ны  орон тооны гишүүнээр О.Батбилэг томилохоор хэлэлцэж байна.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Шуурхай ажиллагаа хэрэгтэй болоод байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл энэ Их хурал байгуулагдсанаас хойш 2 удаа хуралдсан байна. Сангийн яам, Монгол банкны удирдлага орсон зөвлөл байдаг. Эдийн засгийн хүндрэл муу байхад 2 удаа хуралдсан гэхээр сэтгэл гонсгор байна. УИХ-аас даргыг нь томилдог  Монголбанк, СЗХ, Аудит гэсэн 3 байгууллага байна. Эд нар өдөр болгон шахуу хуралдаж, эдийн засгийн хүндрэлээс гарах ёстой. Номлоод байдаг, номлоод байдаг. Ном нь амьдралд хэрэгждэггүй. Ам.долларын ханшийг яах вэ гээд 4-5 сар боллоо.  Нэгдсэн байр суурь байхгүй салангид нөхөд өөр өөрсдийнхөө дураар өнхрөөд байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Нэг нам Засгийн эрх авахаараа СЗХ, Монголбанк руу хамгийн их дайрдаг. СЗХ-ны ажил байнга дарамтлуулдаг. Тиймээс та нар дарамтлуулж байж төрийн бодлого хэрэгжүүлнэ гэдгээ ойлгоорой.

 

Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Дараагаар нь санал хураалт явуулахад СЗХ-ны орон тооны болон орон тооны бус гишүүнээр О.Батбилэг, Б.Батхишиг, Л.Эрхэмбаяр нарыг тус тус томилов.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эдийн засгийн хүндрэл муу байна гэж яадаг, сайн байна гэхээр яадаг талаар ноён нямдорж тайлбар хийгээч
2016-11-18