Явган улстөржилт улс орныг улам хүнд байдалд оруулна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ургац хураалтын талаар мэдээлэл хийсэн юм. Үүний дараагаар цөөнхийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат АН-ын бүлгийн дүгнэлтийг танилцуулсан юм. Тэрбээр дүгнэлтдээ:
-Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг үйлдвэрлэлийн салбартай уяж өгөх хэрэгтэй. Энэ жилийн ургацыг АН эрх барьж байх үед тариалсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдээлэлд эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар бодлого, зорилт мэдээлэл тусгагдаагүй нь харамсалтай. Орон нутгийн сонгуулиас хойш сумын Засаг дарга нарын томилгоо маш удаан байна. Явган улстөржилт улс орныг улам хүнд байдалд оруулна гэж УИХ дахь цөөнхийн бүлэг үзэж байна гэлээ.
Үүний дараагаар УИХ-ын дэгийн дагуу цөөнхийн бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ