Улаан морь өдөр

img

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны  Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 21. Адъяа гараг. Үнэг одтой, долоон улаан мэнгэтэй, улаан морь өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ