Бид “Шар доктор”-ыг монголчууддаа зориулж үйлдвэрлэдэг

img

Гэрэл зургуудыг Э.Энхжаргал

 

Ханиад томуу ихээр дэгддэг хүйтний улиралд бид амин дэмийг, тэр дундаа чацарганы жүүсийг хүүхдүүддээ өгдөг.  Манай дотоодын хэд хэдэн үйлдвэр чацарганы жүүс бэлтгэж  хэрэглэгчдэд нийлүүлдэг билээ. Тэр дундаа “Шар доктор” гэхээр хэрэгч бид мэднэ. Хүүхдийн ч дуртай, амтархан уудаг энэ жүүсийг   хэрхэн  бэлтгэж    талаар “Шар доктор”-ынхон үйлдвэр дээрээ урьж танилцуулсан юм.

 

“Шар доктор”-ыг 2007 оноос үйлдвэрлэж эхэлжээ.  Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ гээд аймаг орон нутгуудаас чацарганы худалдан авдаг байна.  “Шар доктор”-ыг үйлдвэрлэх шат дамжлаг нүсэр биш. Чацарганаа угаана, үрнээс нь ангилж цэвэрлэнэ, шүүсийг нь шахаж гаргана, найруулна, найрлагад нь багахан хэмжээний элсэн чихэр хийнэ. Үйлдвэрлэлийн шат дамжлага нь ердөө энэ.  Чихэр орлуулагч, өнгө оруулагч гэсэн химийн зүйл хийхгүй. Гэрийн нөхцөлд чацаргана буцалгадагтай адил. Гэхдээ үйлдвэрлэлийн аргаар илүү боловсронгуй цэвэрлэж, ангилж, ариутгаж, тусгайлан бэлтгэсэн сав, баглаа, шошго тэмдэгтэйгээр хэрэглэгчдэдээ хүрч байгаагаараа онцлогтой  гэж “Шар доктор”-ын менежер Б.Эрдэнэчимэг онцолсон.

 

Чацарганы үрийг мөн цэвэрлэж, шүүн, тосыг нь үйлдвэрлэлийн аргаар гаргаж хэрэглэгчдэдээ хүргэдэг байна.  Жилдээ 1500 тонныг үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ хүргэнэ,   мөн Япон улс руу экспортолдог аж.  

 

Монголынхоо хөрсөнд ургасан амин дэмтэй  ундааг өөрсдөө хэрэглэж хэвшье гэж уриалж байна

“Живэртийн Оргил” ХХК-ийн захирал Н.Сайнжаргал:

 

-Манайх чанарыг эрхэмлэдэг. Бид чацарганы тариалан дээр очоод баталгаажуулалт хийдэг. Химийн төрлийн бордоо хийж үү гэдгийг баталгаажуулна. Хоёрдугаар нь үйлдвэрлэлийн баталгаажуулалт хийдгээрээ давуу талтай.

 

Эх орондоо тарьж, ургуулан, бэлтгэж, үйлдвэрлэсэн эрүүл хүнсийг хэрэглэе. Гадаадад экспортлох гэхээсээ  эх орныхоо хөрсөн дээр ургасан бүтээгдэхүүнээ бид өөрсдөө хэрэглэж, хэвшин, Монголдоо  эрүүл мэндэд хэрэгтэй. Энэ бол үйлдвэрлэгч бидний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага.

 

Бид 2007 оноос үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Чацарганыг иргэдээс худалдан авдаг. Үүний үр дүн сүүлийн 2-3 жилд гарч байна. Иргэд чацаргана ихээр тарьж байна. Манай үйлдвэрийнхэн нийт чацарганы тариалалтын 70-80 хувийг өөр дээрээ төвлөрүүлж авдаг. Аж ахуй нэгжүүд бие биенээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Нөгөө талаасаа байгаль орчинд ээлтэйгээр үйл ажиллагаагаа хамтран явуулж байна. Чацарганы тариалалт нь өөрөө газрын хөрсөнд сайн нөлөөтэй. Бид  нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.  Аж ахуй нэгжүүд бүгдээрээ үйлдвэртэйгээ хэрэглэгчдээ танилцуулах аяныг өрнүүлж байна. Ямар үйлдвэрлэл явуулдаг, хүний биед эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа танилцуулж, батлах хэрэгтэй.

 

Чацарганы ундаа нэг өнгөөр гарах боломж байхгүй. Чацаргана 20 төрлийн сорт байдаг. Тухайн өдөр ямар сортыг нь оруулснаас шалтгаалж өнгө нь өөр байдаг. Хэрвээ нэг төрлийн өнгөтэй ундаа үйлдвэрлэгдээд байвал чанар нь хатуурч байна гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа Монголынхоо хөрсөнд ургасан амин дэмтэй энэ сайхан ундааг өөрсдөө хэрэглэж хэвшье гэж уриалж байна.

 

“Шар доктор”-ынхон бол хүнд эм биш эрүүлийг өгдөг

 

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн:

 

-“Шар доктор” гэдэг нэрнээсээ эхлээд учир агуулж байна. Чацарганад хүний биед хэрэгтэй амин дэмүүд ихээр агуулагдаж байдаг. “Шар доктор”-ын байгалийн амин дэмээр нь үйлдвэрлэдэг юм байна гэдгийг үйлдвэртэй танилцаж явахдаа харлаа. “Шар доктор”-ынхон бол хүнд эм биш эрүүлийг өгдөг юм байна. Ажилд нь амжилт хүсье.

 

Үйлдвэрүүдээ танилцуулахыг уриалж байгааг дэмжиж байна

 

УИХ-ын гишүүн н.Оюун-Эрдэнэ:

 

-Үйлдвэртэй танилцаж явахад хэд хэдэн давуу тал байна. “Шар доктор”-ынхон  чацарганы тариалан эрхлэгчидтэй хамтарч ажилладаг юм байна. Үйлдвэрлэлийн арга нь энгийн, байгалийн амтаар нь хэрэглэгчдэдээ хүргэж байна. Мөн бусад аж ахуйн нэгжүүдийг үйлдвэрүүдээ танилцуулахыг уриалж байгаа нь зүйтэй юм.  Аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагаа хүлээж байх хэрэгтэй. Хэрэглэгчдэдээ эрүүл, чанартай хүнсийг хүргэж байгааг нь бахархаж байна.

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
чацаргана мэт хүчил ихтэй хүнс эрт хөгшрүүлдэг шүү шүлтлэг хүнс хэрэглэ
2016-11-21
Naraa:
Suuliin ued utguruulsen shuusnii nairlaga amt muudsan bn le Shu! Shingen bas sul amttai gardag boloson. Uursduu amsaj uzsen u?!
2016-11-21
irgen:
ih shingen bolson bna lee,anhniih shigee bish bnalee.tegeed bas unetei
2016-11-20
Zochin:
Uhsenii americ erdemten gej...Mongold hiij baigaag demjikh heregtei.Tsagaa tulakhaaraa iimerkhuu uildver buteej bosgono gedeg amargui.Amjilt husie.Hiatadiin zah zeel uruu orokh heregtei.
2016-11-20
Зочин:
витамин С-тэй хүнс элдэв шархлаа ходоодны шарх циститийг сэдрээдэг гэдгийг америкийн эрдэмтэд нотолсон. багахан хэмээжгээр хэрэглэ. хэрэглэхгүй байвал бүүр сайн. бүү туйлшир.
2016-11-20
Hi:
Xujaad xiij avchirch bn gee biz dee
2016-11-20