С.Ганчимэг: “Одоо 103 дуудаарай” гээд хараад зогсож байж болохгүй

img

Албан журмын даатгалд хамрагдсан жолооч нарын хувьд сэтгэл дундуур байдаг нэг зүйл бол ослын газар даатгалын ажилтнуудыг дуудах, дараа нь даатгалын нөхөн олговроо олж авах шат дамжлага зэрэг хүндрэлүүд байдаг. Монголын улсын хэмжээний нийт 800 гаруй мянган жолооч нарын хариуцлагын даатгалыг 12 -хон компани  хариуцаж буй бөгөөд өдөрт гардаг автын осол дуудлага маш их байдаг. Тэр бүх ачаалалд даатгалын компаниуд шуурхай очиж үйлчилгээ үзүүлж чаддаггүй байна.

 

АЖДХ-ны гүйцэтгэх захирал  Д.Цэвээнжав.Авто СОС” компанийн Гүйцэтгэх захирал С.Ганчимэг нар

 

Энэ байдлыг шийдвэрлэхэд холбогдох байгууллагуудаас анхаарч “Авто СОС” компани Даатгалын компаниудын өмнөөс нэгдсэн шуурхай албаны үйлчилгээг даатгуулагчдад үзүүлдэг болсон байна. Тус компани Албан Журмын Даатгагчдын Холбоотой хамтран даатгалын шуурхай албаны үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах санамж бичийг үзэглэжээ.

Энэ үйлчилгээний талаар “Авто СОС” компанийн Гүйцэтгэх захирал С.Ганчимэгтэй товч ярилцлаа.

 

- “Авто СОС” компанийн нэгдсэн шуурхай албаар үйлчлүүлэх нь даатгагч болон даатгуулагчид ямар ач холбогдолтой вэ?

 

Өнөөдрийн байдлаар бид даатгалын 12 компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд жилдээ 30 орчим мянга ослын дуудлага авч, ослын газар дээр түргэн шуурхай очиж даатгалын тохиолдлыг баталгаажуулах, даатгуулагчид зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.  

Манай компанид шуурхай албаны үйчилгээгээ хариуцуулж өгснөөр даатгалын компаниудын нуруун дээрх энэ том ачааг нь хөнгөлж өгсөн. Санхүүгийн болоод үйл ажиллагааны хувьд ачааллыг нь бууруулчихаар тэдгээр компаниудын хувьд борлуулалт хийх, нөхөн төлбөр олгох гэсэн үндсэн үйл ажиллагаандаа  илүү анхаарах боломж үүсч байгаа юм.

Жишээ нь: Зам тээврийн осол болж хоёр машин мөргөлдлөө гэж бодъё л доо. Нэг машиных нь жолооч өөрийн гэсэн шуурхай албатай даатгалын компаниа дуудна. Харин нөгөөх нь “Авто СОС” нэгдсэн шуурхайн албыг дуудна. Гэтэл нэг ослын газарт хоёр талаас шатахуун түлш, цаг зарж ажилтнууд очдог. Бид зэрэг зэрэг тэгж зардал гаргах шаардлагагүй шүү дээ. Манай АвтоСОС түрүүлж очоод нөгөө даатгалын компанийн шуурхай албыг хүлээж цаг алдаж, замын хөдөлгөөнийг удаан саатуулах ч тохиолдол гардаг.

 

- Компанийхаа үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. 24 цагаар ажиллаж, жилд 30 мянга орчим дуудлага хүлээн авдаг гэхээр ачаалалтай биз?

 

Анхны цаснаар ослын дуудлага эрс нэмэгддэг. Ачаалал гэнэт нэмэгдлээ ч бидэнд ослын газар дээр очиж ослыг баталгаажуулж холбогдох үйлчилгээ үзүүлэх боломж, техник, хүн хүчний нөөц хангалттай байгаа. Яг үнэндээ манай компанийн хувьд өнөөдрийн байдлаар бүрэн нөөц бололцоогоо гаргаж ажиллахгүй байгаа. Гэхдээ осол их гараасай гэж байгаа юм биш шүү. Бид 24 цагаар 7000-3000 дугаараар дуудлага хүлээн авч замын түгжрэл ихтэй, оргил цаг зэргээс хамаарч ослын газарт 15-с 45 минутад очдог. Баяр ёслол гэх мэт зарим хэт ачааллын  үед ослын газарт шуурхай очиход хугацаа алдах нь үе бага зэрэг гардаг. Манай шуурхай албаны машинууд осол аваар их гардаг хар цэгүүдэд ойрхон байршиж, УБ хотын хэмжээнд бүсчилсэн байдлаар ажилладаг учраас цаг алдах зүйл гардаггүй.

 

-Осол, аваар хамгийн их гардаг хар цэгүүд үү?

 

-Тийм. Хамгийн их осол гардаг цэгүүдийг гаргасан. Дуудлагын тэргүүдээ тэдгээр хар цэгүүдэд ойрхон байрлуулчихдаг. Осол гарахад аль ч талаас нь шуурхай очихоор өөрсдийн машин зогсох цэгүүдээ тодорхойлчихсон байдаг. Энэ нь манай ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ ослын газарт байгаа хүмүүст шуурхай хүрч очиход хугацаа алдахгүй давуу талтай. Манай операторууд дуудлагыг хүлээн авч, ослын газарт авах арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд даатгуулагчид зөвлөхөөс гадна шуурхай албаны хамгийн хурдан очих машиныг ослын газарлуу явуулах арга хэмжээг зохион байгуулдаг.

 

-Танай компани даатгалын  цогц үйлчилгээ үзүүлэх зорилготой гэж ярьсан. Түүнийгээ  дараагийн хийх ажлуудыг дэлгэрэнгүй яривал?

Цогц үйлчилгээнд юу орох вэ гэхээр нэгдүгээрт, түрүүчийн ярьсан нөхөн төлбөр авахад шаардлагатай материалуудыг бүрдүүлэн даатгалын компаниудад хүргэж өгөх. Хоёрдугаарт, ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон тохиолдолд ачиж тээвэрлэх, дугуй солих, нөхөх, асаах, гэх мэт тээврийн хэрэгэсэл жолоочид шаардлагатай байгаа бүх л туслалцааг үзүүлэхээр төлөвлөж байна. Ослын улмаас тухайн хэрэгсэлд галын аюул үүссэн, үүсэж болзошгүй тохиодолд бид байнгын галын хортой явж байгаа тул анхны арга хэмжээг авч чадаж байна.

 

Мөн манай үйчилгээний бас нэг давуу тал болох хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал гарвал анхан шатны тусламжийг нь бид үзүүлнэ. Ослын газарт дуудлагаар очиход хүний эрүүл мэндэд хохирол учирч яаралтай анхны тусламж шаардлагатай байхад “Одоо 103 дуудаарай” гээд хараад зогсож байж болохгүй. Манай мэргэжилтнүүд цус тогтоож, даралт үзэж анхны тусламж үзүүлэх чадвартай байх хэрэгтэй гэж үзэн мэргэжилтнүүдээ мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлдэг болгох тал дээр ажиллаж байна. Ийм болгохын тулд бид анхан шатны тусалцаа үзүүлэх тусгай сургалтад хүмүүсээ хамруулж сургаж, сайжруулж мэргэшүүлэх ажлыг мөн эхлүүлж байгаа.  

 

-Даатгалын компаниас нөхөн төлбөр хуурамчаар авах зорилгоор дуудлага өгөх тохиолдол гардаг уу? Танай компани энэ тал дээр яаж ажилладаг вэ? 

 

Миний дээр хэлсэнчлэн даатгалын хамралт сайн байгаа мөн хүмүүс даатгалын ач холбогдолыг илүү их ойлгосонтой холбоотойгоор иймэрхүү тохиолдол мэр сэр гардаг. Үүнтэй холбоотойгоор бид ч ослын газрын үзлэгээ маш чанартай, мэргэжлийн түвшинд хийх шаардлагатай болж байгаа гэсэн үг. Бидний ослын газар бүрдүүлсэн баримтаар ийм хэд хэдэн хуурамч тохиолдлыг илрүүлж байсан. Хуурамч тохиолдлыг илрүүлэх явдал өнөөдөр даатгалын компаниудад нилээд тулгамдсан асуудал болж байгаа. Иймэрхүү тохиолдлыг илрүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор бид дуудлагын мэргэжилтнүүддээ энгэрийн яриа хураагуур байнга зүүлгэж бичлэг хийх боломжийг бий болгохоор ажиллаж байна. Энэ ярианы бичлэгээ өөрийн программд байршуулснаар даатгалын  компаниуд өөрийн эрхээр нэвтэрч сонсох боломжтой болно. Мөн нөхөн төлбөр хуурамчаар авсан, авахыг завдсан даатгуулагчдийн мэдээллийн сан буюу хар жагсаалтыг уг програмдаа мөн үүсгэнэ.

 

П.БАЯР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hudlaa shaagaal. Hezee neg ih daatgalin company ajla hiidg boltsiin. pizda nar zuger hunii mongo saah geel bj bdgishd. hezee ch coverlohgui. lalruudiig shorond hiih l heregtei. Hunii mongo luivardaj saasniih n toloo
2016-11-21
Зочин:
Даатгал яахав дээ осол гарсны дараа үзүүлэх үйлчилгээ шүү дээ. Даатгалгүй байснаас дээр л дээ. Гэхдээ даатгалын компани нь ч, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын газар нь ч осол гаргахгүй байх талаас нь сайн ажилламаар байгаам л даа. Тэгвэл нийт дүнгээрээ бүх талуудад ашигтай. Согтуу жолоо барьдаг, хүүхдээ суудлын бүсгүй авч явдаг, анхааруулсаар байдал аюул эрсдэл рүү өөрсдөө очдог, за тэгээд жолооны курс дөнгөж төгссөн нөхдүүд мэдэх мэдэхгүй будилж, хөдөөний хөөсөн мантуунууд их тэнэгтдэг ш дээ. Эдгээр байдлуудыг нэгмөр болгон цэгцэлж иймэрхүү эрсдэлтэй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй эртхэн илрүүлж үйлдлийг зогсоодог байвал уг нь зүгээр. Тэрнээс осол гарсан үед хэн нь хурдан очих бол дараагийн асуудал, эхлээд осол аваарь гаргахгүй байх талаас нь бодож үзэж ажиллавал яасын бэ?
2016-11-21