Монголоос “дүрвэгсэд”-ийн орогнох газар элчин сайдын яамд болов уу

img

Засаг төр солигдсоноос хойш хийгдэж буй халаа сэлгээ, томилгоо одоог хүртэл дуусаагүй л байна. Өнгөрсөн дөрвөн жилд Монголоос хол байсан нөхдүүд эргэж ирж, даргын суудалд сууцгаагаад л. Сошиал ертөнцөөр Монголын хүйтэн, их цас орж байгааг гайхах нь нэн сонин.

 

 

Халуун оронд, утаагүй газар дөрвөн жил уушгиа цэвэрлэчихээд ирсэн болохоор Улаанбаатарын их утаанд амьсгал нь давчдаж, хэд хоногийн цасанд хөл гар нь бээрч, суусан зөөлөн сандлаа бодож хатуу бэрхийг тэвчигсэд Монголоор л дүүрэн байгаа бололтой. Үүний хажуугаар Монголд байж тэсэхгүй, утаанд уушги нь дасаж өгөхгүйн хажуугаар дипломат нэрээр гадаад руу дүрвэгсэд томилогдож эхэллээ. Зарим нь  Улаанбаатарын утааг тэсэн байж зөөж хураасан хэдээ аваад гадагшаа явдаг ч байж магадгүй.

 

Ямартаа ч өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас нэр бүхий 10 хүнийг Элчин сайдаар томилох томилгоог УИХ-аар оруулж, дэмжүүллээ. Дэмжүүлэх ч юу байх вэ дээ, нэгэнт хийчихсэн тохироо, шийдчихсэн шийдвэрээ парламентад сууж байгаа нүдэн балай кнопчид шинэковуудаараа гар өргөн дэмжүүлэх үйл ажиллагааг хийв. Элчин сайдаар явж, гадны сайхан орнуудад бүрэн эрхтэй тарвалзах хүмүүсийн дунд Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан тэргүүтнүүд багтсан нь олон хүний уур ундууцлыг төрүүлсэн төдийгүй парламентад суугаа эрхбиш үгээ хэлчихдэг ганц нэг хүн шүүмжлэв.

 

Хугацаа нь дуусаагүй Элчин сайдуудыг эргүүлэн татаж, оронд нь хүн явуулж буй нь ч “хэрүүлийн алим” болсон юм. Ерөөс Монголоос ямар нэг байдлаар “дүрвэх” сонирхолтой хүмүүсийг орогнуулах зорилготой томилгоо болчихлоо хэмээн хүмүүс ярьж байна. УИХ-ын гишүүдийн зарим нь ч иймэрхүү байр суурьтай байж, зад шүүмжиллээ.

 

Тэр дундаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр нар хатуу үг сонсов.  Тэднийг улс орныхоо төлөө хэрэгтэй зүйл хийж чадах уу гэж асуух нэгэн байхад “бохь зажлаад, пээдгэр байна” гэж загнах нэг нь ч байлаа. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй, өөрийн эрх ашгаа бодож явж байгаа юм биш биз гэж хардах гишүүн ч байсан. Гэвч С.Баяр тэднийг юман чинээ тоосонгүй, харин ч өөрийгөө Монгол Улсад том гавьяа байгуулсан учраас тэр гавьяаныхаа амралтыг эдэлж, Англид Элчингээр суух ёстой хүн мэтээр хандана лээ.

 

С.Баяр бол МАН-ын том лидер, цагтаа Орост Элчин явлаа. Монгол Улсын Ерөнхий сайд ч байсан. Сая 2016 оны сонгуулиар Монголдоо ирж, намаа удирдсан. Түүний өмнө гадаадад амар сайхандаа жаргаж байсан. Сонгуулиар намаа ялалтад хүргэчихээд, нэг хэсэгтээ л үзэгдэхгүй байж байгаад саяхан ирээд, Элчин сайд болох “бэлэг”-ээ гардаж аваад л Их Британи руу томилогдов. Эртнээс л тохирсон байсан байж таарна.

 

М.Энхсайханы хувьд өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдын судсыг атгаж, “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрын үед өөртөө зориулж шинэ албан тушаал хүртэл гаргуулж байсан эрхэм. Гэвч тэр өнгөрсөн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааг газар дор ортол муулсан ярилцлагуудыг байнга өгч, хэвлэлээр гаргадаг байлаа. Түүнийх нь хэтийн зорилго энэ байж. Одоо түүнд Монголд хашаад байх албан тушаал байхгүй. Тийм болохоор хүйтэн, утаа хоёроос зайлж, дулаан газар дураараа жарган суух эрхээ олж авахын төлөө зүтгэсэн нь ийм аягаар бүтэж байж болох юм.

 

Тэр Шведэд суух Элчин болж чадлаа. УИХ-ын гишүүн асан З.Алтай уг нь тэнд Элчин сайдаар сууж байгаа. Гэвч түүнийг хугацаанаас нь өмнө  эргүүлэн татаж, М.Энхсайханыг явуулж байна. Бас л хоёр төрд нүүртэй хүн юм. Эсвэл хоёр намынхны судсыг “атгаж” чадсан хүн байж ч болох юм.Түүнийг гишүүн Х.Болорчулуун “Монголын үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг дампууруулсан нөхөр” хэмээн улаан нүүрийг нь улалзтал хэлсэн.

 

Энэ мэтээр цөөнгүй хүмүүс Элчин сайдын суудлаар “шагнуулж” гадаад руу явлаа. Нэг талаараа Монголоос “дүрвэгсэд” гээд хэлчихэд ч буруудах юмгүй байх. Монгол төрийн алба харьсан бөх, тарсан хамтлагийн “орогнох” газар болж хувирчихаад байгаа. Түүнтэй адил Элчин сайд, дипломат алба гэдэг тохиролцооны хүнээ шахдаг, Монголд байх “эрхгүй”, бас сонирхолгүй болсон нөхдүүдийг орогнуулдаг газар болж байх шиг байна. Нэг ёсондоо дипломат алба дампуурч гүйцлээ гээд хэлчихвэл буруудсан болохгүй буй за.

 

Уг нь дипломат алба гэдэг хамгийн чухал харилцаа, жинхэнэ мэргэжил шаардсан, хатуу шалгуур үзүүлэлтүүдтэй газар байдаг л юм гэнэ билээ. Улс төрийн тохироо, шагналын маягаар өгөхөд бол тэр хүний боловсролтой, чадалтай, тухайн улсад эх орноо зөвөөр сурталчилж, Монголынхоо иргэдийн эрх ашгийг хамгаалж чадах эсэх нь хэнд ч хамаагүй бололтой.  Тэд л өөрсдөө сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь, сайхан инээмсэглэл тодруулаад Монголоос “дүрвэж” байвал болж байх шиг байна. Элчин сайдын суудлаа гэж. Зарим гишүүдийн хэлдгээр шагнал л болж дээ.

 

mminfo.mn

Н.Пунцагноров

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Said unahaaraa ELCHIN gedeg dee
2016-11-21
oyun:
odoo yahab ter 2 bol bolnoo sain ajillah bh demii yum bichij bh yum oor bichih yum olddoggui yum uu
2016-11-21
Иргэн:
Тийм л юм байна, Баяр бол хэрэггүй ш дээ, юу хийх билээ?
2016-11-21
Zochin:
Bayariin togsson , orsiin surguuli bitgii hel Angil , Americ iin ondor hogjiltoi ornuudad olon ulsiin harilzaa , diplomat meregjileer suraad togsood risen olon zaluuchuud b,na , harin ene baliar heel hahuuli , edej uuhj sursan humuusiig uls toroos zeberlmeer b,na
2016-11-21
Zochin:
Mongol hogjij b,gaa shuu , bayaraas oor zondoo medleg bolobsroltoi surguuli soeliig n duuregsen zaluuchuud zondoo b,na , hogshin tetgebertee garbal taarsan yum nuudiig yund n yabuuldag yum , Bayariig harin shiitgej sorond n yabuulmaar yum
2016-11-21
Demjigch:
tegvel orond ni hen yvah estoi baisan um, adilhan l Mongol hun yvna, tegeed bas bolovsrolgui turshlaggui geed baahan l um bichih bailgui. Bayr bol jinhene uls torch, diplomat alband bol bur zangaragtai baina gej bodoj baina. Gadnii orond suuj bgaa elchinguud ulsaa toloolj baigaa um chini erhemseg, medleg bolovsroltoi, hunii omnoos zov ugiig helchihdeg zangaragtai baih estoi gej bodoj baina.
2016-11-21
Zochin:
Харин ч Мөнх-Оргил сайд гарсаар ГХЯ яам шиг яам болж байгаа шүү. Саяны томилгоо ч гэсэн мэргэжлийн дипломатууд голдуу томилсон сайн томилгоо болох шиг болсон. Бүхнийг харлуулахыг оролдох хэрэггүй. Сэтгүүлч гуай!
2016-11-21
Зочин:
Ер нь бол баялгаа гадныхантай нийлж идсэн хэдхэн хуний дур зураг монголчуудад ил байдаг ямарч Байсан Шударга бус гэдгийг хун бухэн мэддэг ЕС зуйгуй Байна гэдэг хамгийн эмгэнэл элчинд но той хумуусээ оруулж явуулж байгаа нь ч негее л хэдэн хумуусийн нэг нэгэндээ хийж байгаа ач харагдаж Байна монголоо бачлгаараа бар болгоно гэсэн хумуус еерсдее бар болцгоогоод гадагшаа нисэцгээж эхэлжээ гэтэл солонгост еренхийлегчийн найз авилгачин Байсаныг нь телее нийгмээрээ Шударга есны телее хэдэн зуун Саяараа жагсаал хийж еренхийлегчее огцруулах гэж байна
2016-11-21
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-21