Шагнал уу, шийтгэл үү?

img

 

С.Баяр Англид Элчин сайдаар томилогдсон нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Түүнийг тойрсон дуулиан шуугиан дор арван улсад Элчин сайдаар очиж байгаа нэр дэвшигчид УИХ-ын шүүлтүүрээр төвөггүйхэн ороод гарлаа. Ялангуяа МҮАН-ын дарга М.Энхсайхан АН-ын гишүүдээс хатуухан үг сонсох байсан байх. С.Баярын хувьд Оюутолгойн гэрээ, оффшор данс гээд намынх нь гишүүд ч зүгээр суулгасангүй. Иймэрхүү асуултад “...УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Тийм заалтыг Үндсэн хуульд оруулсан хүний нэг нь би. Тэглээ гээд УИХ-ын танхимд хүн гүтгэж болохгүй л дээ, эрхэм гишүүд ээ. Ямар нэгэн байдлаар мөнгө зээл авсан асуудалд Ерөнхий сайд байхдаа би албан тушаалаа урвуулан ашигласан, найз нөхөддөө авч өгсөн тухай асуудал байвал түүнийг хууль хяналтын байгууллага, шалгаад тогтоох учиртай юм. Гэхдээ тийм зүйл болсонгүй. Би Ерөнхий сайд байхдаа түүний дараа ч энэ асуудал дээр ямар нэгэн учир холбогдолтой байгаагүй гэдгийг энэ танхимд хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн шиг хариулж байлаа. Ингэсээр тэр Англид суух Элчингээр томилогдоод авлаа. Мэдээж хэрэг, УИХ-д 65 суудалтай МАН-ын томчууд тохироод оруулж байхад томилогдохгүй гээд ч яахав. Энэ ч яахав,  хамгийн гол нь С.Баярын энэ удаагийн ажил нь шагнал уу, шийтгэл үү гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй байгаа юм.

 

Тэр өмнө нь Орост Элчингээр сууж байсан л даа. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга хүртэл дэвшсэн хүн. 2009 онд гэнэт бүх “ноосоо” тушаачихаад яваад өгсөн. Энэ хооронд хааяа Монголд ирнэ. Ихэнхдээ гадаадад амьдардаг тухай эх сурвалжуудын мэдээлэл бий. Харин 2016 оны сонгуулийг ил биш далд удирдсан. Өөрөөр хэлбэл, М.Энхболд түүнийг урьж сонгуулийн штабыг удирдуулсан хэрэг. Үр дүнд нь МАН үнэмлэхүй яллаа. Тэгэхээр ялалтын дараа л “...С.Баяр Англид Элчингээр явах нь” гэсэн яриа гарсан нь сонгууль удирдахаар ирэхдээ л хийсэн тохироо байж мэдэхээр байгаа юм. Учир нь С.Баяр, Англи улс хоёр холбоотой. Оюутолгойн эзэн Рио Тинтогийн төв нь Англид байдаг. Тэр утгаар нь зарим эх сурвалж С.Баярыг Англид томилуулах Рио Тинтогийн захиасыг биелүүлчихлээ гэж хардсан биз ээ. Ер нь Рио Тинтогийн хувьд тэртэй тэргүй Монголыг “барьчихсан” компани. Улстөрчид өөрийн PR-ыг өндийлгөх л гэж Оюутолгойн гэрээ энэ тэр ярьдаг болохоос Рио Тинто дээр очоод даналздаг, С.Баярыг заамдаж аваад хариуцлага тооцдог ганц боловч хүнийг бид өнөө хэр нь хараагүй л байна. Юутай ч С.Баяр гэдэг хүн Рио Тинтод дөхөөд суучихлаа. Тэдний харилцаа Лондонд  хэрхэн өрнөх вэ гэдэг дараагийн асуудал юм. Тэгэхээр “...Улстөрөөс гарлаа. Улс төр хавиар эргэлдэж амьтан хүний ад шоо болохгүй”  хэмээн хэд хэдэн удаа зоригтой мэдэгдсэн С.Баяр үгнээсээ буцан Элчин сайдын суудал руу зүтгэжээ. Тэгээд МАН-ыг ялахад оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, шагналаа авлаа.

 

Нөгөө талаасаа С.Баяр шагнуулсан бус шийтгүүлсэн байх талтай. 1960-1970-аад оны үед сайд буухаараа Элчинд, бух өтлөхөөрөө заазанд явдаг гэх үг байсан юм билээ. Үг ч гэж Элчин сайдаар томилоод дэвшүүлсэн зайлуулдаг байж. Тэр үед өнөөдрийнх шиг хэдхэн сарын дотор хэн ч биш нөхдүүд ээлжлээд сайдын албыг залгуулж байсангүй. Сайд гэдэг сайтар шалгарсан улстөрчид,  эдийн засагчид,  дипломатчид байсан байдаг. Нэг тавигдвал нэлээд хэсэг ажиллана. Харин албан тушаалаа өгөхөөр нь ийн Элчин сайдаар явуулдаг нь бас учиртай байжээ.  Хажууд байх нь шинэ удирдагчдад халгаатай. Айхгүй ч аягүй. Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг гээд л үгүүд бий. Тэр жишиг. С.Баярыг Англид суух Элчин сайдаар бушуу түргэн томилоод явуулсныг бас л тэгж харж болно. Тэр энд байх нь М.Энхболдод төвөгтэй. Буцаад намын дарга болно гээд ороод ирвэл яах вэ, Сү.Батболдод өвлүүлэн хоцроосон фракцын нөхөд нь бас л байгаа. С.Баяр нэг үг хэлэхэд одоогийн Сү.Батболдын гэх фракцын нөхөд дагаад л гарна. Ер нь л толгойлогч болох гээд ядаж байхад өөрөөс нь толгой өндөр этгээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй эргэлдээд байх нь ямар олиг байв гэж. Тэр утгаараа С.Баярыг Англи руу явуулахын ач тусыг хамгийн түрүүнд М.Энхболд эдлэх нь дамжиггүй. Өнөөдөр харилцаа холбооны хөгжил дээд цэгтээ хүрсэн л дээ. Гэлээ гээд хаа байгаа Лондонгоос Монголын, МАН-ын амьдралыг зохицуулаад байх нь юу л бол.

 

Ингээд үзэхүл С.Баярын энэ томилгоо хаа хаанаа хал балгүй, хэн хэнийхээ хүсэл сонирхлыг багтаасан, жигтэйхэн оновчтой  шийдэл болсон бололтой юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

40:
Muu lalar bagin zailta ym bsan yg heveerei ehn ene durakin tuluu ih yvsan da hamt neg bairnd baisan da
2016-11-22
Зочин:
Үйлийн үрээ эдлэх л болно биднийг хуурсан ч бурханыг хуурч чадахгүй чи
2016-11-22
Zochin:
Chono boroonoor gegcheer , huitniig dalamduulj , uls toriin togtbolgui baidaliig dalimduulj bushuuhan l zugtahaa bodoj b,an ene hun , ene hun mongol ulsad yamar hohirol uchruulsnaa medej b,gaa bolohoor gadaad ruu zugtaj , elchin saidiin hamgaalaltand oroj tend chimeegui hebtej , heregee namjaah gej b,na
2016-11-22
Zochin:
Bayariig Angiliin elchingeer yabuulhiig eserguuzej b,na , ene hun ulsiin mongiig ter bumaar idsen hun shiitgelee huleej yalaa edleh estoi , eronhiilogch bayariin tald shiidber garagbal ard tumen bosno gej b,gaa shuu
2016-11-22
bayr booj uhne haraarai daa:
HEDII MUU CH MONGOL HUN SHUU DEE. TGEED ZALUU UYEE EH ORNOO HARAAD NEG L UDUR HAKARI HIIJ UHNE ED NARIIN HUUR SHIG ARCHAAGUI BAIDAL IIG ARD TUMEN NURUUNDAA UURNE
2016-11-22
гайхах юм:
АН, МАН ын авлигачид, луйварчдаас салах цаг ирнэ. Энэ луйварчид яагаад ард түинээсээ ичдэггүй юм бэ? Авлигадаж авсан хөрөнгө, мөнгө нь гай л болно доо
2016-11-22
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-22
Зочин:
С.Баяр ямарны шийтгэл авилга авсан доллараа бие муу гэж хугацаа хожиж далд хийсэн хүн, одоо бие амар 4н жил явах нээ. Энэ хүн монголын төлөө санаа зовно гэж байхгүй, өөрийгөө бодох асар шуналтай хүн.
2016-11-22
Зочин:
.
2016-11-22
эрлэг номун хаан:
монголоо гэсэн сэтгэл, харь сэтгэхүйтэй энэ өвгөн үйлийн үр гэж байдгийг сана... өө нээрээ өөр элэг суулгуулсан гээ биз дээ... лав л монгол хүний элэг биш...
2016-11-22
Зочин:
..... сvvлчийн минут. Журамт нєхрєє ярганы газарт явуулах эцсийн хугацаа. 17.50 цаг С.Баярын ухаан санаанд vvрд vлдсэн онцлог мєч. 10 минутын дараа ажил тарна. Дохио єгєх байж. Гэтэл нєгєє хэнэггvй нєхєр шатар тоглоод 22 цаг хvртэл. Чилийтэл сууж.Арай хийж гарахад дохио єгєгдєж, С.Зориг шууд харьсангvй. Талийгаач Ч.Пvрэвдоржийнхоор ороод нэлээд саатчихжээ. Ер нь алуурчид байрны орцонд шатан дээр тааралдах. Тvргэн хугацаанд буудаж хороохоор тєлєвлєсєн байж магадгvй. Гэтэл С.Зориг ирдэггvй. Ил задгай хvлээгээд байх хэцvv. Аз vзэж хаалга тогштол тайлаад єгч. Ингээд л бvх хэрэг аажуу уужуу тайван vйлдэгджээ. Ийм дvр зураг бууж байна” Та бидний сэтгэлд “ХАР БААСАН” гариг гэсэн сэжиглэл аль хэдийнэ шингэж vлджээ.1985 оны аравдугаар сарын 2-ны єдрийн “баасан” гаригт тєр нийгмийн зvтгэлтэн Д.Тємєр-Очирын амь насыг хєнєєснєєс vvдэлтэй. 1998 оны аравдугаар сарын 2-ны єдрийн баасан гаригт ардчилсан хєдєлгєєний удирдагч Санжаасvрэнгийн Зоригийн амь насанд аймшигтайгаар зэвсэглэн халджээ. Vvнийг у
2016-11-22
Erka:
Chi odoo jargaj bolno bayra hunii horvoo gej duusgag ym shu ter ued chamaig yaj
2016-11-22
Зочин:
ewteixen zohizuulalaa geh shig,en uls turch nertei nam dagsan humuusin asuudal ulsad ymar ashig bna aa,buu hiesen buhen hariuzlaga huleeh yostoi,end nam,nas,huis ymar ch hamaagui
2016-11-22
Zochin:
Hiisen ymgui iim muusai ymnuud ulsiig uls bish bolgoj bga ym zail zail chamaar mongol uls dutahgui chi bol ymar j bsan mongol ulsig hudaldsan hun shu muu hulgaich
2016-11-22
Зочин:
....тvvнийг итгэл vнэмшилтэй болгохын тулд тун шаргуу ажиллажээ.Аравдугаар сарын 2-н бол санамсаргvй тохиолдол биш. Зохион байгуулагчдын сонгож авсан єдєр. Хугацааг єєрчлєх эрх С.Баярт байсангvй. Хугацаа дєхєєд байдаг. Зорьсон ажил олигтой бvтэхгvй байсан нь тvvнийг ихэд зовоосон бололтой. Тэгж байтал аравдугаар сарын 2-нд С.Зориг, Д.Энхбаатар хоёр Улаан-Vд явах болчихсон. Бvх хэргийг сvйрvvлэх аюултай болгож С.Баярыг жинхэнэ сандралд оруулжээ.Єдєржингєє С.Зоригоос салсангvй. Явуулахгvй байх бvх аргыг хэрэглэсэн. Орос руу явбал насанд нь аюул тулгарч байгааг хэлж хамгаалалт авах санал хvртэл тавьж. Энэ єдєр хамгаалалт авъя гэхэд єєрєє зєвшєєрєєгvй. МVАН-ын Ерєнхий зєвлєл хуралдсан бол тэрээр хамгаалалтад орох байлаа. Тэр єдєр С.Баяр С.Зоригтой гурван удаа уулзсан байна. 15 цагаас хойш хоёр цаг хагас С.Зориг, Д.Энхбаатар, С.Баяр гурав хамт байж. 1730 цагт С.Зориг Улаан-Vд явахгvй vлдэхээр шийдэж 1730 цагт С.Зориг, С.Баяр нарын уулзалт тєгсгєл болжээ. Дєрєв хоногийн турш хєєцєлдсєн ажлы
2016-11-22
Зочин:
...єєртєє ашиглаж магадгvй гэж горьдсон хэрэг. Н.Багабанди эвслээс Ерєнхий сайдад санал болгосон vг авдаггvй халзан хvнийг vл зєвшєєрч хувийн сонирхолдоо ашиглахаар С.Зоригийг сонгож авсан нь тvvний эрх vvрэгт vл хамаарах албан тушаалаа ашиглан vйлдсэн хэрэг гэж vзэж болно. С.Зоригт хатуу болзол тулгаж таараа. Ш.Отгонбилэгийн Д.Ганболдод тулгасан шиг, хээл хахууль ч амлаа биз. Энэ бvхнийг С.Зориг хvлээж авсангvй. С.Зориг тийм бузар хэрэгт оролцох хvн биш ээ халзан хvн шиг чимээгvй байх ч хvн биш хэрэв нийтэд дэлгэвэл .... Хvлээж аваагvйг С.Баяр ойлгогдохоор хэлсэн байдаг.Болзол тулгалтыг хvлээж аваагvй С.Зоригийг хєнєєхєд Н.Багабанди., Ш.Отгонбилэг, С.Баяр нарын хэн хэн нь туршлага дутна… Vvнд мєнгє л байвал урьдын дадлага туршлагатай, алуурчдыг олох нvх сvвийг мэддэг Аюулаас хамгаалахын хуучин хашрууд оролцож энэ хэргийг vйлдсэн, зохион байгуулсан гэмээр. Есдvгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ныг хvртэл тєлєвлєсєн ёсоор С.Баяр анхнаасаа хэргийг эвслийн удирдлагуудад тохох тvvнийг
2016-11-22
Зочин:
ХУЛГАЙЧ АМЭРИКД БАРИВЧЛАГДАЖ МАГАДГҮЙ Л ДЭЭ ХАРИН ИНГЛАНДАД АЙХ ЮМ БАЙХГҮЙ
2016-11-22
Зочин:
Sent from my iPad Begin forwarded message From Voiceofmongolia Date July 26, 2013 at 133932 GMT8 To mrs_ichkayahoo.com Subject .Зоригийн хэргийн гол гэрч Санжийн Баяр та хаана явна даа .Зоригийн хэргийн гол гэрч Санжийн Баяр та хаана явна даа ....“Эрдэнэт”-д хийсэн єєрчлєлт Н.Багабанди, Ш.Отгонбилэг нарыг шийдсэн бузар ажиллагаанд аргагvй тvлхэн оруулжээ. Ш.Отгонбилэгийг ажилд нь эргvvлж тавих, “Эрдэнэт”-ийн булхайг уудлан илрvvлж байгаа vйл явцыг таслан зогсоох, урьд нь олж авсан херєнгєє хадгалж vлдэх, “Эрдэнэт”-ийн 51 хувийг хувьчилж авах зорилготой байж. Vvнийг биелvvлэхэд Ц.Элбэгдорж шиг хатуу бодлого барихтvй аядуу зєєлєн хvн тэдэнд хэрэгтэй. Vvнд С.Зориг тохирмоор санагдсан биз. С.Зоригийг Ерєнхий сайд болгох саналыг Ерєнхийлєгч Н.Багабанди гаргасныг тvvний тамгын газрын дарга С.Баяр баталдаг. С.Зориг МАХН, Ерєнхийлєгчийн талаар бусдыгаа бодвол тийм ч хатуу шугам барьдаггvй, генерал Ж.Баатарын тагнасан, чагнасан хэргийг Ху намын талд ашигтайгаар шийдэж єгсєн зэргийг харгалзан є
2016-11-22
зочин:
Хардалт хардалт яасан ч дуусдаггүй юм бэ дээ.60 хүрсэн энэ хүн хэдэн жил улсаа төлөөлөөд л гадаадад суугаа биз үүнийг нэг их юм болгоод л байх хэрэг огтхонч үгүй шүүдээ
2016-11-22