Төрийн банкны хувьчлалын талаар мэдээлэл сонсоно

Өнөөдөр байнгын хороод хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Мөн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг өрнөнө. Тус байнгын хорооны хуралдаанаар “Монголын хөрөнгийн зах зээлийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын, Төрийн банкны үйл ажиллагаа, хувьчлах бэлтгэл ажлын явц, байдлын талаархи мэдээллийг тус тус сонсох аж.
Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ. Төсвийн байнгын хорооны хуралдаан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ