Далай лам оюутан залуустай уулзана

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улсад хийж буй номын айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Монголын оюутан залуустай уулзах уулзалтыг өнөөдөр зохион байгуулах юм. Тус уулзалт өнөөдөр 09.00 цагт Соёлын төв өргөөнд болно.
Уулзалтыг МNC телевиз болон ТВ-9 телевиз шууд дамжуулах аж.
Маргааш буюу лхагва гарагийн 07.45-08.00 цагт Их тэнгэр цогцолборт Дээрхийн Гэгээнтэн хэвлэлийн бага хурал хийнэ. Үргэлжлүүлэн 08.45 цагт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуваргууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэж өгөх юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ