Цасны зузаан 16-21 см-т хүрчээ

img

 

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Зөвлөгөөний  үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлыг  танилцуулав.

 

Энэ сарын 17-18-нд орсон цасны зузаан зарим газраар 16-21 см-т хүржээ.  Одоогоор хот орчмын зам, даваа хаагдаж боогдсон газар байхгүй. Зам, даваа хаагдаагүй ч хальтиргаа, гулгаа нэмэгдсэн гэдгийг тэрбээр танилцууллаа.

 

Мөн өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Нийслэлд цас их орж, хальтиргаа гулгаа үүссэний улмаас замын ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний эрчим суларсан. Түүнчлэн Хайлаастын болон шинэ гэмтлийн эмнэлгийн зэрэг зарим өгсүүр газарт гулгаа их үүсч автомашины хөдөлгөөнд ачаалал үүссэн. Улмаар ослын дуудлага нэмэгдсэн болохыг мэдэгдлээ.

 

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэргийг өнгөрсөн сартай харьцуулахад булаалт болон дээрмийн гэмт хэрэг өссөн болохыг албаныхан  онцолсон. 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Marka:
Zamiin mus heden cm zuzaan bolj bgaag mash sain ajiglaj bga
2016-11-23
зочин:
хотынхон машин унахаас татгалзаж нийтийн тээврээр зорчих хэрэгтэй.мөн гараа хумхиж суулгүйгээр явган хүнийхээ замыг сайн цэвэрлэ тэгээд явган явж сур, биед чинь сайн байх болно, замын цас хотын даргаас шалтгаалахгүй хотод оршин сууж буй оршин суугчдаас их шалтгаална.
2016-11-22
Зочин:
MANA NAIZ J.ERDENEBOLD SAIN AJIILLANA. SUNDUIN BATBOLD MALIN EMCHEEE
2016-11-22