Засаг даргын нөөц хөрөнгөөс 400 тонн бодис авна

img

 

Их хэмжээний цас орсны улмаас үүсээд байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдаж, хотын дарга холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ долоо хоногт буюу баасан гаригт  багтаан хотын автомашины болон явган хүний зам, талбайн цас мөсийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

 

Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар шуурхай хуралдааны үеэр цас цэвэрлэх хотын даргын уриалгад цэргийн анги байгууллагууд нэгдэж буйг дуулгалаа. Мөн өнөөдөр/өчигдөр/ оройн 20.00 цагаас эхлэн тодорхой хэсгүүдэд алба хаагчид хуваагдан ажиллахаар болсныг танилцууллаа.

 

Тодруулбал, Баянзүрх дүүрэг “Арслан”-тай хөшөөнөөс “Нарантуул” захын уулзвар хүртэл 014, 015, 032 дугаар ангийн, Хан-Уул дүүрэг Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэлх замд 013, 017, 089,120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид, Чингэлтэй дүүрэг Дөлгөөн нуурын уулзвараас Гэсэр сүм хүртэлх замын цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэхээр болжээ. Нийтдээ 500 орчим хүн энэ удаагийн цас цэвэрлэх ажиллагаанд оролцох юм байна.  Харин нарны гүүр болоод нарны замын 8.4 км авто зам, замын байгууламжийг ТҮК-ийн ажилчид цэвэрлэж, цас, мөсийг нь арилгах юм.

 

Цас арилгах бодис, давс нэмж авах, цаашид цас цэвэрлэх техникээ шинэчлэхээр төлөвлөж байгааг хотын дарга хэллээ. Өмнөх захиалгын дагуу энэ сарын 24-нд буюу ирэх пүрэв гарагт ОХУ-аас 198 тонн тусгай зориулалтын бодис ирэх аж. Мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс дахин 400 тонн бодис авахаар болсон байна. Түүнчлэн явган хүний замын цас мөс шүүрдэх, хөлдсөн цасыг ховхлох зэрэг бага оврын техник хэрэгсэл авахаар БНХАУ-руу захиалжээ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цас, мөс хайлуулах бодис, давсны татан авалтыг түргэсгэж, нэмэлтээр авах 400 тонн бодис татах гэрээг хурдан хугацаанд хийх болон цэргийн алба хаагчдыг багаж хэрэгслээр хангахыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сундуй Сандуй хоёрын 1 удаагийн шоу л гэхэд 350 т:
Су.Батболд дөнгөж өчигдөр л харьяа газрын дарга нараа цуглуулан хуралдаж, холбогдох газар хэлтсийн дарга нартаа хандан цас, мөс хайлуулах бодис, давсны татан авалтыг түргэсгэж, 400 тонн бодис татах гэрээг хурдан хугацаанд хийх болон цэргийн алба хаагчдыг багаж хэрэгслээр хангахыг үүрэг болгосон нь түүний ямар хурд мэдрэмж муутай, чадваргүй удирдах албан тушаалтан болохыг харуулж буй ганцхан жишээ юм. Су.Батболдын багийнхан өөрсдийгөө өмөөрч давс нөөцлөх хөрөнгө мөнгө байхгүй гэж тайлбарлаж байгаад нь олон нийт дургүйцэж байна. Жишээ нь орон нутгийн сонгуулийн өмнө Нийслэлийн төв талбайд болсон “Улаанбаатарын намар” шоуг гэхэд л 217 сая төгрөгөөр зохион байгуулсан. Зөвхөн уг мөнгөөр л зам дээр цацах давс эртхэн татаж авсан бол 350 тонн буюу бүтэн сар хэрэглэх давсаа нөөцөлчихөөр байсан гэнэ. Ийм л удаан, мэдрэмжгүй, маш муу менежер Улаанбаатар хотыг удирдаж буйг Нийслэлчүүд анхныхаа өвлөөр мэдэж авлаа.
2016-11-23
C.BATBOLD:
NAMAIG SONGOSON UHAANT TUMENDEE BAYARLAV KKKKKK
2016-11-23
зочин:
Цас хайлуулдаг бодисыг өөрсдөө хийчихэж болдоггүй юм уу, Заавал гадаадаас авч дундаас нь юм цохих гэдэг юм уу
2016-11-23
яүёхши:
машины зам бол яг л гулгуур болсон бна. Минйи дэлгүүрийн сүлжээг орчин тойрноо цэвэрлэ гэж шаардлага тавьж өгөөч. Худалдан авагчаас мөнгө авахаа л бодохоос, тув тухыг нь бодохгүй. Минйи Далай ээжийн эргэн тойрны замаар явах арга алга.
2016-11-23
иргэн:
Цас цэвэрлэдэг машинуудаа ажиллуулаачээ...Сураг сонсвол шатахууны төсөв байхгүй гээд ажилладаггүй гэнэ, тэгсэн мөртлөө цэрэг оюутан дайчилж үнэгүй ажиллуулах дуртай, энэ чинь юу болж байна!!! Өдөрт 60-70 хүн хальтирч унаад гэмтэлд очиж байна, УБ-т иргэний дайн болоогүй биз дээ, арай дэндэж байна шүү, хотыг удирдаж байгаа нэртэй дураакуудаа!!! Цаг агаарын байгууллага мэдээлэл өгөөд байхад урьдчилаад бэлэн байдлаа хангаж чаддаггүй ийм юмнууд хот удирдаж байх ч гэж дээ!!!
2016-11-23
Зочин:
НЭГ ЗАЛУУГИЙН ЦАС ХУСДАГ ДУГУЙТ ХҮРЗИЙГ ХОТ ХУДАЛДАЖ АВЧ АШИГЛАМААР ЮМ.
2016-11-23
Зочин:
НЭГ ЗАЛУУГИЙН ЦАС ХУСДАГ ДУГУЙТ ХҮРЗИЙГ ХОТ ХУДАЛДАЖ АВЧ АШИГЛАМААР ЮМ.
2016-11-23