Хятадын талаас Шадар сайдын айлчлалыг цуцалсан уу

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-д энэ сарын сүүлээр айлчлал хийхээр болоод байгаа. Тэгвэл өчигдөр Монголын Засгийн газарт Хятадын талаас Шадар сайдын айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэх мэдээлэл байна.
Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Албан ёсоор Хятадын тал айлчлалыг хойшлуулах мэдэгдэл ирүүлээгүй” гэсэн хариулт өглөө.
Дашрамд дуулгахад, Далай ламын Монголд хийж буй ес дэх удаагийн номын айлчлалыг эсэргүүцсэн утга бүхий мэдэгдлийг Хятадын Засгийн газраас гаргаад байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Шадар сайдын айлчлал цуцлагдсан байж болзошгүй гэх хүн олон байна.
Ж.Өөдлөн
mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ