АН-ын их хуралд 1210 төлөөлөгч оролцоно
Энэ сарын 16-нд хуралдсан ҮЗХ-ноос АН-ын VI их хурлыг хуралдуулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат ахалж буй юм. Тэрбээр өнөөдөр АН-ын VI их хурлын төлөөлөгчдийг сонгох журам батлагдсан талаар мэдээлэл хийлээ.
АН-ын VI их хуралд 1210 төлөөлөгч оролцох юм байна. Төлөөлөгчид АН-ын үзэл баримтлал, Үндсэн дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм.
Төлөөлөгчдийг сонгох журмын дагуу АН-ын VI их хуралд:
- ҮЗХ-ны гишүүд
- Хяналтын ерөнхий хорооны гишүүд
- Намын дэргэдэх байгууллагуудын төлөөлөл
- НИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид
- Дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид
- Аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид
- Сумын анхан шатны байгууллагуудаас нэг, нэг төлөөлөгч оролцоно.
Намын анхан шатны байгууллагууд энэ сарын 26-27-ны хооронд хуралдаж, их хуралд оролцох төлөөлөгчдийг тодруулах юм байна.
Их хурал ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ