Даргын зам давстай, ардын зам мөстэй

img

Саппоро орчмын зам

 

Өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хур тунадас орж, хүйтний эрч чангарсан.  Энэ сараас  улам хүйтэрч Нийслэл хотод халтиргаа, гулгаа үүсээд буй.  Үүссэн нөхцөл байдлыг арилгахаар бодис цацсан, цасыг арилгасан, мөсийг ховхолсон гэх ч үнэн хэрэгтээ иргэд халтирсаар, гулгасаар, гэмтсээр, мөргөлдсөөр, маргалдсаар л байна.

 

Цас их орсноос үүссэн хамгийн том асуудал бол халтиргаа, гулгаанаас үүдсэн замын хөдөлгөөний удаашрал. Өөд газар хий эргээд гарч чадахгүй гацсан автобусны араас урт дараалал үүссэн харагдана.  Жолооч нь  “дохио хүртэл буцаж ухраад өөр замаар явахаас арга алга” хэмээн хэрэндээ л өөр хоорондоо зөвшилцөж, осол гаргахгүйг хичээн “мөлхөх” аж. Энэ бол Сансарын тунелийн замд бий болсон түгжрэл. Жолоочид “Зам нь шил толь шиг гялалзаж байхад хий эргэхээс яахав” хэмээн толгой сэгсэрнэ.

 

Хот тохижилтын газраас арга хэмжээ авч аравдугаар сарын 24-нд 56 тн бодис цацаж ажилласан тухай мэдээлжээ. Дараа нь энэ сарын 5-нд хот тохижилтын 200 гаруй ажилчин 38 тонн цас хайлуулах бодис цацсан тухай албаны хүн ярьсан байна. Мөн энэ сарын 17-нд Нийслэлийн 337 км замуудад цас хайлуулах бодис цацсан мэдээ бий. Тэгвэл энэхүү 200-300 тонн бодисоо чухам хаагуур цацсан хэрэг вэ.

 

Зайсан орчмын зам

 

Чингисийн талбайн баруун уулзвараас “Оргил” худалдааны төв, ХААИС буюу Зайсан орчмын замд цас хайлуулагч бодис цацжээ. Өнөөдөр ч мөн цацаж харагдсан. Тиймдээ ч тус чиглэлийн замд халтиргаа, гулгаа үүсээгүй  зам нь “зурайж” харагдана. Харин СХД-ийн Геологийн төв лаборатороос Саппорогийн уулзвар, Гурвалжингийн гүүр орчмын зам бүхэлдээ мөсөн бүрхүүлд автаж, хатуурсан цас овойж, хөлдсөн  байна. Тус замаар зорчиж буй автомашины жолоочид “Овойж хөлдсөн цасан дээгүүр гарахаар машины дугуй амархан элэгддэг. Дугуй дүүрч гэхэд  халтираад хажуугийн машинаа шүргэчих гээд болохгүй мөн ч хэцүү байна” хэмээн учирлаж байв. Цас хайлуулах бодис цацаагүй учраас ийм нөхцөл байдал үүссэн хэрэг.

 

Саппоро орчмын зам

 

Зарим жолоочид  хэрхэх учраа олохгүй ийн хий эргэж зогсоход Зайсан чиглэлийн замаар “ёндоотой” жолоочид хааз нэмэн давхина. Үнэн хэрэгтээ Зайсан дахь том хаус, тансаг шилтгээнүүдэд хэн амьдардаг билээ. УИХ-ын гишүүд ордноос гараад аль замаар өргөөндөө залардаг билээ гээд бодохоор тус зам халтиргаагүй байх нь дамжиггүй гэмээр. Чухамдаа анги давхаргын ялгаа цас хайлуулах бодисоор хүртэл илэрч, баяны зам давстай, борчуудын зам мөстэй байна.  

 

УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд цас хайлуулагч бодисоо өөрсдийн ирж, очих замд нэвсийтэл нь цацчихаад өнөө хэдэн ардынхаа зорчих замд болохоор багаж, хэрэгсэл, техник төхөөрөмжгүй ТҮК-ийн ажилчдаа зогсоочихоод байгаа мэт дүр зураг Зайсангийн зам, Саппорогийн уулзвар дахь хэсгээс илхэн харагдана.

 

Зайсан орчмын зам

 

Арга ядсан жолоочид давс, бодисоо ахиухан цацаад өгөөч гэхээр хотын менежер нь “Хаагуур цацахаа би өөрөө мэдье” гэх. Өнөө харин бодисны нөөц хомсодсон, ОХУ-аас өндөр үнээр 198 тонн тусгай зориулалтын бодис оруулж ирэхээр болсон. Мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс 400 тонн тусгай бодис авахаар болсон гэх. 300 гаруй тонн бодис цацчихаад байхад халтиргаа гулгаа арилахгүй байхад нэмээд 500 орчим тонныг цацаад үгүй болгоно гэдэг юу л бол.

 

Хотын дарга “Улаанбаатарын намар” хэмээх нүсэр тоглолтыг 100 сая төгрөгөөр ивээн тэтгэж, “Камертон” хамтлагийн залуустай “Сэтгэлийн жигүүр” дууг дуулж зогсохын оронд бодис, давсны нөөцөө хангаж байхгүй яав даа.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hohi n mal mongolchudaa. MAH-n luivarchdig songhoor ingedin. odoo ulain tsain hotiihoo tosviig iduuleed huuhdiihee togloh talbaigaa deeremduuleed zavaaraad suujee. hohineee. ergu togtsognud
2016-11-24
Зочин:
Наад Гомо Мөнхөө чинь үхээгүй юм уу яасан олон жил сайт дээр бичигдэж байнаа ккк
2016-11-24
Зочин:
Ажил хийе гэвэл аргаа олдог хийхгүй гэвэл шалтагаа олдог гэдэг үг байдаг ямар сэтгэлгүй новшнуудыг сонгосон Оркуудын хохь нь
2016-11-24
Готынхон Көдөө явж амьдрах хэрэттэй болжээ:
Хөдөө сэтгэлтэй хөдлөөлөг, хөдөөдүү хүнийг дарга болгоод тэр нь мэргэжил туршлагатай хамт олныг хөөж халаад таньдаг өөр шигээ хөдөөжүү хүмүүсийг олноор нь ажилд авч тэд нар нь бодис давсаа хөдөөнцөр маягаар сонгон захиалж оруулж ирээд хөдөөнөө цацаж буй мэтээр хөдөөний сэтгэлгээгээр цацасан учир хот хөдөө шиг л болоод хотын машинууд хөдөөлөг замаар дахин 4 жил явах болсон гэдгийг МАН лаг МАН жуу МАН ан дарга нар нь ойлгоол дэмжээл Зайсан тосгонийг минь л Гот гэж ойлгоорой Батболдоо хэмээн залбирч буй гэсэн шүү
2016-11-24
Зочин:
Haltirgaa gulgaa aimaar bna le. Ingej hotiig udirdwal uldsen 3 jilee yaj barnaa Batboldoo. Chaddag hund ni zaigaa tawij ug haltar
2016-11-23
Зочин:
Hotting arai uur hyn ydirdah iim bainadaa.naad aah ni yalgaj davs tsatsahgyi hyn.
2016-11-23
Зочин:
Baitlaa muusain guilgachid ihes deedesteigee baricah ny uu! Noyontoi muudval hongogui gedgiig oilguul.
2016-11-23
Зочин:
daws hedeer awdag yum boloo hanshaa heleed ireheer ni belen munguur awaad baiwal daws nuutsluh amarhan bishuu
2016-11-23
zochin:
Sapporogiin zam dendlee. Iim ulaan teneg udirdlaga yanaa oroi ochood 1 talig n haaj eruuljuuleh yumuu tserguudeer tseverluulchihgui mahan mantuu gej...
2016-11-23
Зочин:
Хедеений даварсан Баагий хотыг удирдчихлаа юу? Тийм бол цас хальтиргаа гулгаа ариллаа юу?! МАН-ын эргуу телег далд ороо!!! Тэр менежер Гантемер гэдэг дурак нь чгэсэн гудамжинд хурз сухээ барьж гараад цас месее еерсдее цэвэрлэцгээ! Хэдий дурак боловч Бат-уул наад хотыг чинь цас мес багатай байлгасан юмшуу! Та нар еерсдийгее ухаантай л гцгээх юм, харагдахгуй л байнашуу!!?
2016-11-23
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-11-23
doogii:
ard irgedee geh setgelgyi darga nar ogcormoor um,yahaaraa zamni hyrtel iim ih haltirgaatai baihad sanaa ni zobdoggyi cairsan darga be,icij amidraacz
2016-11-23
Зочин:
ЕР НЬ ЦААШДАА БОРЧУУДЫН МУУ МАШИНУУДЫГ ОНОШЛООД ХОГ РУУ АЧУУЛНА ГЭСЭН ГЭНЭЭ , ХА ХА
2016-11-23
gomo:
ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА ХЭЗЭЭ БОЛИХ ХҮН БЭ ИЧДЭГГҮЙ МУУ ШОРОНГИЙН ГОМО
2016-11-23
Bolor:
ERGUU TOLOG DALD OR BATBOLD
2016-11-23