Баасан гаригт амарна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. УИХ-аар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг Тусгаар тогтнолын өдөр болгон сэргээж бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ. Энэ жилийн Тусгаар тогтнолын өдөр бямба гариг буюу амралтын өдөр таарч байгаа. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бүх нийтийн амралтын өдрийг урагшлуулж, энэ баасан гаригт амраах асуудлыг шийдвэрлэх юм байна. Харин Улс тунхагласан өдрөөр буюу энэ сарын 26-нд бүх нийтийг хамарсан олон төрлийн арга хэмжээ зохиогдох ажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ