”Газрын бирж” хэлэлцүүлэг болно

09.00 цагт: "Цахим эрүүл мэнд үндэсний зөвлөлгөөн"-ний нээлтийн "Корпорайт" зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.
09.00 цагт: "Соёмбо судлал: Оюун сэтгэлгээ, бичиг соёл" Эрдэм шинжилгээний бага хурал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. Утас: 99710703, 99049428, 99259197
09.00 цагт: “Монгол Улсын Тогтвортой ногоон хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалт Төрийн ордонд болно. Утас: 99900765
09.00 цагт МХЕГ, ҮЭ-үүдийн хамтарсан "Хувийн хэвшилд ажиллагчдын эвлэлдэн нэгдэх эрх, нийгмийн хамгаалал" сэдэвт хэлэлцүүлэг МҮЭХ-ны төв байранд эхэлнэ.
10.00 цагт: Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах үндсэн зорилгынхоо хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармаг МЗХ-ны “Залуус” танхимд нээгдэнэ. Утас: 90445858, 88020633
11.00 цагт: Төмөр замын эмнэлэгт "Элэг бүтэн монгол" хөтөлбөрийн нээлт болно. Утас: 99115543
11.00 цагт: Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар MN мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
14.00 цагт: Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд "Газрын бирж" хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэгт УИХ-ын зарим гишүүн, БХБЯ, ХЗДХЯ, СЯ, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба, Төв, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын холбогдох албаныхан болон судлаачид оролцоно.
14.00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Бүс нутгийн тогтвортой хөгжил” семинар зохион байгуулагдана. Утас: 99900765
14.00 цагт: "Ам.долларын ханшийн цаашдын хүлээлт" сэдэвт хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнд болно. Монголбанк, эдийн засагчид, судлаачид болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.
14.30 цагт: Зайсангийн гүүрнээс урд хэсэгт ХААИС-ийн Багш, ажилчид нийт 6200 гаруй оюутнуудын хамт сайн дураараа цас цэвэрлэнэ. Утас: 325044, 88080750, 99114589
16.00 цагт: “Хаалганы цаана” Артивизм арга хэмжээний нээлт Шангрилла их дэлгүүрт байрлах IMAX кино театрт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ