“АРС” машинтай залуус нэгдэж, цас цэвэрлэв

img

 

Хүйтний улмаас Нийслэл хотод халтиргаа, гулгаа үүсээд буй. Үүсээд буй нөхцөл байдлыг арилгахаар Нийслэлийн хот тохижилтын ажилчид ажиллаж  байна. Мөн сайн дураараа нэгдсэн залуус цас цэвэрлэх давалгаанд нэгдсээр байгаа юм.

 

Subaru машин сонирхогч залуус энэ сарын 22-нд явган хүний замын цасыг цэвэрлэж, гурван тонн элс цацсан. Харин өнгөрсөн шөнө “АРС” машин сонирхогч, хэрэглэгчдийн “АРС машин эзэмшигчдийн групп”-ын залуус нэгдэж, Нийслэлийн хүн ам ихтэй газруудын автобусны буудлын мөсийг цэвэрлэжээ.

 

Тэд 3,4-р хорооллын эцэс болон “Өргөө” кино театрын автобусны буудлыг цасыг цэвэрлэсэн байна. Залуус шөнийн 22.00 цагаас өглөөний 04.00 цаг хүртэл цас цэвэрлэжээ.

 

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Залуус маань ийм сайхан байна цэвэрлэх ёстой нехдууд нь байгалын гамшигийг чинь би яахын гээд тесевийг нь гудраад хэвтэж байгаа нь ёстой зэвуун байна тэр новшнууд еерсдийнхее ур хуухдуудээр цас цэвэрлуулж харагдаач
2016-11-25
Зочин:
Мундаг залуус . Бахархаж байна.
2016-11-24
Зочин:
tsas oroogui bol yah basan be
2016-11-24
zochin:
mongol zalyyc ylc ornoo uud tataj chadna daan ch turd garcan lyivarchid hoish tataaad bh yum
2016-11-24
zochin:
mongol zalyyc ylc ornoo uud tataj chadna daan ch turd garcan lyivarchid hoish tataaad bh yum
2016-11-24
zochin:
mongol zalyyc ylc ornoo uud tataj chadna daan ch turd garcan lyivarchid hoish tataaad bh yum
2016-11-24
Зочин:
ingeed baival ene Mongol uls maani hugjij l taarna shuu dee
2016-11-24