Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг томилжээ.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дэд сайд Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхиий захирлаар томилох саналыг оруулсан юм. Уг саналыг Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн байна. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийг Х.Бадамсүрэн удирдахаар болов.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын суудалд хэн очих нь одоогоор тодорхойгүй байна.
В.Бат
Уншиж байна |