Хилийн цэргийг хилийн цагдаа болгохгүй

img

УИХ-аар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэж байгаа. Үүнтэй холбоотой хилийн цэргийг хилийн цагдаа болгох тухай асуудал маргаан дэгдээж байна. . Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа.

 

-Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж байна. Энэ асуудалд зарчмын зөрүүтэй хэд хэдэн санал байна. Тухайлбал, хилийн цэргийг цэргийн цагдаа болгох тухай яриа байна. Хуулийн төсөлд энэ тухай тусгагдсан уу?

 

-Хуулийн төсөлд хилийн цэргийг хилийн цагдаа болгох тухай нэг ч үг, үсэг байхгүй. УИХ-ын гишүүд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэж асуулт асууж, саналаа хэлж байна. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хилийн цэргийг хилийн цагдаа болговол яасан юм гэсэн санал хэлсэн. Мөн Ж.Энхбаяр гишүүн маань яагаад хил хамгаалах байгууллага, хилчин гээд байгаа юм хилийн цэрэг гэж нэрлэж болохгүй юу гэсэн санал хэлсэн.

 

Хуулийн төсөлд хилчин гэсэн нэр томъёоллоор явж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их хурлын 2002 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс хилийн талаар баримтлах бодлого”, түүнчлэн УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” заасны дагуу тайван цагт хилийн цэрэг нь бие даасан үүрэг гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн бүтэц, чиг үүргийг хуулиар тогтоохоор заасны хүрээнд хуулийн төсөл боловсруулагдсан байгаа. Ийм учраас хилийн цэрэг, хил хамгаалах байгууллага гэсэн томъёолол хуулийн төсөл хэрэглэгдсэн байгаа. Гишүүдийн хэлсэн үгэн дээр дөрөөлж, тухайн үг нь хуулийн төсөлд байгаа мэтээр тайлбарлах, мушгих, гуйвуулах шаардлагагүй юм.

 

-Хилийн бүс, хилийн нутаг дэвсгэр гэх мэтчилэн цөөнгүй өөрчлөлтүүд байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

 

-Хилийн бүс, хилийн зурвас, хилийн шугам, хил орчмын нутаг дэвсгэр гэх мэт олон томъёоллууд байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хилийн тухай хуульд хилийн бүсийн өргөнийг 100 хүртэл км-ээр тогтоохоор заасан байдаг. Хилийн бүсэд иргэд орохдоо зөвшөөрөл авдаг, аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа эрхлэхдээ хяналт дор ажилладаг гэхчилэн нилээдгүй хүндрэлүүд байсан. Иймээс хилийн бүс гэдэг нэр томъёог хасч хил залгаа улстай хиллэж байгаа сумуудын нутаг дэвсгэрийг хил орчмын нутаг дэвсгэр гэж томьёолж тусгасан байгаа.

 

Манай улсын 21 аймгийн 14 нь хилийн нутаг дэвсгэр дээр, 70 орчим сум хилийн бүсэд байрлаж байна. Хуулийн төсөлд хил орчмын нутаг дэвсгэрт 70 орчим сумаа хамааруулахаар тусгасан байгаа. Хилийн зурвас гэдгийг хилийн шугамаас 15 км хүртэлх радиуст байрлах нутаг дэвсгэрийг хамааруулж, энэ зурваст Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөлтэйгээр нэвтэрч, Хилийн тухай болон бусад хууль тогтоомжоор хориглосноос бусад ажил, үйлдвэрлэл явуулдаг зохицуулалтыг хэвээр хадгалж байгаа юм. Ингэж нэг талаасаа аж ахуй нэгжүүдэд хил орчмын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах боломжийг нээлттэй болгоё, нөгөө талаас тодорхой нутаг дэвсгэрт хатуу хараа хяналттай болгох үүднээс энэ өөрчлөлтийг тусгасан юм. Үүнийг 100 км байсныг 15 км болгочихлоо гэж “мушгих” шаардлагагүй.


-Хил орчимд уул уурхай эрхлэх зөвшөөрлийг олгож эхлэх нь гэсэн шүүмжлэл багагүй гарч байна. Энэ үнэн үү?


-Хуучин бол хилийн шугамнаас 100 км доторх радиуст уул уурхай эрхлэх боломжтой байсан. Гагцхүү зөвшөөрөл л авдаг байсан юм. Одоо ч гэсэн хэвээрээ л байна. Урьд нь хориглосон байсан зүйлийг одоо нээж өгч байна гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл урьд нь ч хориглоогүй байсан. Тодорхой зорилгоор, бодлогоор ташаа ойлголт төрүүлж мушгиад байх шаардлагагүй гэж хэлмээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
100 baisaniig 15 bolgokh shaltgaan oilgomjtoi Oligarkh buleglel .Khujaatai niilj Gazriin baylagruul orokh gesen dald sanaa!!! Enkhbayriin zow Tsadaj khandaggui khumuust bolomj buu olgo.
2016-11-28
Зочин:
Энхбаяр гишүүнээ та үнэхээр хилчдийг гэдэг бол энэ хуулийг батлахад бүү саад хий. Худал дүр эсгэж хилийн цэргийн болон ард түмний дунд үл ойлголцол төрүүлж битгий маягла.Хүмүүсийн нэр төрийг унагааж өөрөө сайн хүн болох хэрэггүй. Сэргэлэн ХЦ-ийг улам бэхжүүлэхийн төлөө их зүйл хийсэн хүн.ХЦийнхэн үүнийг захаас аваад хэлнэ. Хилийн хуулийг батлахыг дэмжвэл хилчин бид танд харин баярлана шүү
2016-11-26
Зочин:
enxbayriin zov er hun l bol hen ch ochood hilee manachihana hiliihnii hiisen ajil get baahan aj ahun ajil bdag hudlaa surjigneed
2016-11-26
Uugii:
Huuliin tusluu unah tegeee tailbar hii. Enhbayar gishuunii zuv bn lee
2016-11-26
Иргэн:
Ж.Энхбаяр гишүүн та битгий улс төр хийлдээ. Хуулийн төслийг үзлээ, хилийн цагдаа гэсэн нэг үг, өгүүлбэр алга байна шүү дээ. Хилийн шалган нэвтрүүлэх алба Хил хамгаалах байгууллагад байх нь зөв.
2016-11-25
Зочин:
Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийг судласан хилийн цэргийн бие даасан байдлыг бататгасан, хилчдийн эрх зүйн орчныг сайжруулсан байна. Хуулийг батлуулахгүй гэх ашиг сонирхолын зөрчилтэй цөөн хүмүүс иргэдийн дунд буруу ташаа мэдээлэл түгээхээ боль. Монгол улс, улсын хилийн халдашгүй дархан байдлыг үеийн үед хилчин л хамгаалсаар ирсэн, хамгаалсаар ч байх болно. Улсын хилийн торгон шугаман дээр хилчид л ажиллаж амьдарч чадна юун цагдаа, юун зэвсэгт хүчин.
2016-11-25
Зочин:
Xuuliin tusliig Demjij bgaa shvv xilchided xergtei
2016-11-25
nergui:
Huuliin tusliig demjij baina
2016-11-25
Сэтгэгдэл:
Зөв зөв.
2016-11-25
Иргэн:
Зөв шүү дээ. Хуулийг цаг үед нь нийцүүлж шинэчлэх шаардлагатай.
2016-11-25
Зочин:
Энэ сошиал медиа ерөөсөө сөрөг PR хийдэг ертөнц бодчихсон юум уу. Энхбаяр гишүүн асуудлыг гуйвуулж баахан юм ярьсандаа бантаад их л юм болж байх шиг байна.
2016-11-25
иргэн:
Энэ амьтан юугаа мэдэхэв дээ зайлуул. хилийн радиус ч гэх шиг. Зохисон ч юмнаасаа тодруулга авч дээ хөөрхий
2016-11-25
Зочин:
Дэмжиж байна аа.
2016-11-25
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-25
Hilchin:
Shalgan newtruuleh alba chini hul hamgaalah albani neg salshgui heseg ni shu de ashig sonirhlin zurchiltei heseg nuhdud uls turjuled hariyat ru shiljulsen yum shu de huuchin albig butsaagad bairand ni tawij baina shu de ene ih hurlin gishuud ni gaalin alba shalgan newtruuleh albaa yalgaj salgaj medehgui yum da yadaj mergejliin baiguullaguudtai yriltsaj sudal haritsulj neg talig barihgui baigaache zarimig ni harasd ichihim da. Unen hezee ch yaldag yum hudlaa bitgii surjigneech.
2016-11-25
zochin:
Odoo hiliin bused bagtdag ashigt maltmaliig uhaj Hyatad uls ruu zooj dee manai hurliin gishuud
2016-11-25
М.Ауез:
Жинхэнэ хилийн толоо гэсэн сэтгэлтэй Бямбацогт сайд болон Сэргэлэн генералд баярлалаа гэж хэлмээр байна
2016-11-25
М.Ауез:
Хилчдийн хусэн хулээсэн хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байна.Монгол Улсын маань нутаг дэвсгэрийг монгол гэртэй зуйрлэвэл орхийн тэргуулэгч нь гэрийн эзэн нь байхад хаалгыг нь оор хунээр мануулж болохгуй биз дээ...
2016-11-25
хилчин:
хилийн тухай хуулийг дэмжиж байна
2016-11-25
kkk:
Er tsereg ulsiin hiliig mandag bolhoos uhsen atsnii tsagdaa vee nyamdorjiin ue uneheer ungursun gedeg ni odo ilt haragdaj bn shuu.zevsegt huchin ontsgoi hiliin tsereg 3chine mongol ulsiin tusgaar totnoliin batalgaa deer ni gadaadiin yamar uls oron hilee tsagdaagaar manuuldag yum be nyamdorjoo muusain durvuduud tsaanaa l neg hunii hun shig yum yarij helj yavah yumaa
2016-11-24
Хилчин:
Хилийн тухай шинэчилсэн найруулгыг хилчид бид 23 жил хүлээсэн шүү. Сайд болон Сэргэлэн даргадаа баярлалаа. Ж.Энхбаяр гишүүн битгий улс төр хий л дээ. энэ хуульд хилийн цагдаа гэдэг өгүүлбэр битгий хэл нэг ч үг байхгүй. Шалган нэвтрүүлэх алба хилийн цэрэгт байх ёстоя.
2016-11-24
зочин:
хилийн цэрэг байлдааны зэвсгээс татгалзах хэрэгүү
2016-11-24
Зочин:
ХИЛ МАЛТАИГАА БОЛ МОНГОЛ БАЯН
2016-11-24
tt:
mundag said shuu jinhen shudraga ajilaa meddeg ali salbart shinchlel hiih uu gedegee mederdeg ug hel ni zehtstei said mash zov salbart huuliig sanaachalsan bna ulsiin hil taivan bvl eh oron ard tumen taivan ulsiin hiliig mash sn hamgaalj oshoo nariin erh medeltei bolgoh heregtei
2016-11-24
Зочин:
Ж.Энхбаяр гишүүн одоо больчоосой. Худлаа хууль гуйвуулаад байх юм. Хуулийн төсөл дээр нь цагдаа гэсэн юм байхгүй л байна лээ ш дээ. Цаана нь Хууль батлуулахгүй байх ашиг сонирхол байна уж үгүй юу? Энэ хуулийг чинь хүлээж байгаа хэдэн мянган хилчид байгаа шүү
2016-11-24
Зочин:
радиус ч гэх шиг юу яриад бнаа
2016-11-24
цагдаагаа шинэчлээчээ:
Сайдаа Цагдаагаа яагаад шинэчлэл хийхгуй байнаа.. Бизнис эрхэлдэг ААН ииг ил далд их дарамталж Маш их зовоож байнаа.. Захиалгаар ос хонзонгийн сэдлээр хэрэг уусгэж 37 он шиг хэлмэгдуулэлт их хийж байнаа. Ундэсээр нь оорчилооч
2016-11-24
zochin:
Naad horchin nobsh Elbegee ahtaigaa niilj b,gaad iimerrhvv hor hiigeed yabj b,na, Odoo bvr Erchim hvchnii yamand tuslah b,san Mendsaihaniig abaachaad gariinhaa vzvvrtzarj mergejliin ulsuudtai oroldood yabj b,na. MGL-iin tur naad nuhuruus salah heregtei erthen hvbiin yumaa hiij yabahaas uur yum bodohgvi dee.
2016-11-24