Үхэр өдөр

img

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр сарын 27. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 28. Адъяа гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

 

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ