Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

img

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгаар  солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 17-22 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ