Токиогийн “Их дуулга”-д 13 жүдоч өрсөлдөнө

Олон Улсын Жүдо бөхийн холоо /IJF/-ийн энэ оны сүүлийн тэмцээн Токиогийн “Их дуулга” юм. Тус тэмцээнд манай улсын 13 жүдоч өрсөлдөнө.
Тэмцээнд нийт 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144, нийт 337 жүдоч оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээний зохион байгуулагч орон шигшээ багаа энэ сарын 11-12-нд зохион байгуулагдсан "Кодокан кап-2016" тэмцээнээс тодруулсан байна. Харин манай улсаас 13 тамирчин оролцох юм.
Японы Токио хотын Метродолитан гимназиум ордонд 2016 оны Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ийн сүүлийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна. 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144, нийт 337 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. бөгөөд жин бүрт дөрвөн тамирчнаа оролцуулах бол манай улсаас 13 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.
Энэхүү тэмцээнд олимп болон ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид урилгаар оролцдог бөгөөд өнөө жил МУ-ын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумьяа оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Мөн тус тэмцээнд "Рио-2016" олимпийн наадмын 66 кг-ын жингийн аварга Италийн Фабил Базиле, 63 кг-ын аварга Словений Тина Трстеняк нар нэрээ өгчөө. Түүнчлэн Риогийн олимпод медальт байр эзэлсэн тамирчдаас Галбадрахын Отгонцэцэг, Ан Баул, Дирк ван Тичелт, Гвак Дон-Хан, Сирилл Марет нарын тамирчин барилдахаар болжээ.
Токиогийн "Их дуулга"-д өрсөлдөх тамирчид:
Эрэгтэй:
- 60 кг: Дашдаваагийн Амартүвшин /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт/
- Ганбатын Болдбаатар /Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга, багийн ДАШТ-ий хүрэл медальт/
- 66 кг:Довдонгийн Алтансүх /ОУХМ, Азийн аварга/
- Адъяагийн Батсуурь /ОУХМ, 2016 оны улсын аварга/
- Ганболдын Хэрлэн /ОУХМ, 2015 оны улсын аварга, "Женко" клубийн тамирчин
- 73 кг:Батцэцэгийн Батгэрэл /ОУХМ 2016 оны УАШТ-ий мөнгөн медальт, Улаанбаатар Гран При -2016 тэмцээний мөнгөн медальт /
- Болдбаатарын Баяндүүрэн /Фүкүй дээд сургууль/
- 81 кг: Нямсүрэнгийн Дагвасүрэн /ОУХМ, Азийн аварга, багийн ДАШТ-ий хүрэл медальт/
- -100 кг:Дашдуламын Ишдорж /"Улаанбаатар Гран При-2016" тэмцээний мөнгөн медальт/
- Одбаатарын Хангал
Эмэгтэй:
- 48 кг:Мөнхбатын Уранцэцэг /Монгол Улсын гавьяат тамирчин, "Рио-2013" ДАШТ-ий алтан медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт/
- 57 кг:Дожсүрэнгийн Сумъяа /Монгол Улсын гавьяат тамирчин, "Хилчин" спорт хорооны тамирчин, "Рио-2016" олимпийн наадмын мөнгө, "Астана-2015" ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, Универсиад наадмын аварга/
- 63 кг:Мөнхбатын Даваасүрэн /ОУХМ, "Улаанбаатар Гран При-2016" тэмцээний хүрэл медальт, Боржин төв дэвжээний тамирчин/
- 70 кг: Мөнх-Эрдэнийн Баяртуул /ОУХМ, УАШТ-ий мөнгөн медальтай, Боржин төв дэвжээний тамирчин/
1978 оноос эхтэй Токиогийн "Их дуулга" тэмцээн нь жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн нэр алдрыг дурсгах, жүдо бөхийн спортыг дэлхий дахинд сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг.
Тэмцээн ирэх сарын 2-4-нд Токио хотноо болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ