Ирэх оны төсвийн талаар мэдээлэл сонсчээ

АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн талаар мэдээлэл сонссон байна. Мөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар гарсан зөрчлийн талаар мэдээлэл сонсон хэлэлцсэн аж.
Тус намын бүлэг ирэх лхагва гариг ээлжит бус хурал хийнэ. Уг хурлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийсэн мэдэгдэлд дүгнэлт хийх гэнэ. Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд мэдээлэл хийх юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ