Нийгмийн халамжийн тэтгэвэрийг 73 мянган хүн авдаг

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ээлжит мэдээллээ хийнэ. Тэрбээр энэ удаа нийгмийн халамжийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа авч хэмжээний талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх юм байна.
Энэ оны 10 дугаар сарын байдлаар 73 мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, 63 мянган хүн асаргааны тэтгэмж, 31 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламж, 141 мянган хүн ахмад настны хөнгөлөлт авч байна. Мөн тэтгэврийн насны нийт хүний 70 хувь нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87 хувь нь халамжийн хөтөлбөрт хамрагддаг аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ