Бүлэглэлүүдийн санал болгосон даргыг сонгохгүй

img

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-АН-ын шинэчлэлтэй холбоотой намын дүрмийн шинэчлэл, үзэл баримтлал бэлэн болсон. Миний зүгээс дэвшүүлсэн 11 санаачлагын дийлэнх нь дүрмийн төсөлд тусгагдсан. Ардчилалыг дэмждэг гишүүд дэмжигчид намын шинэчлэлтэй холбоотой мэдээллийг авахыг хүсч байгаа. АН-ыг илүү нээлттэй болгох реформ, шинэчлэл, төсөл боловсруулагдсан байгаа. Тухайлбал, бүх шатны намын даргыг нийт гишүүд дэмжигчдээс сонгох санал ажлын хэсэг дээр дэмжигдсэн. АН нээлттэй, хариуцлагатай орчин үеийн нам болоход томоохон шинэчлэлүүд хийгдэж байна. Залуус болон эмэгтэйчүүдийг намын шат, шатны байгууллагад түлхүү оруулах санал мөн дэмжигдсэн. Манай нам өнөөдрийг хүртэл хэвтээ тогтолцоотой асуудлаа шийдэж, дүрмээ шинэчилж чаддаггүй нам байсан. Тэгвэл энэ удаагийн дүрмийн шинэчлэлээр АН хагас босоо тогтолцоотой нам болон өөрчлөгдөж байна. Дээд шатны намын дарга удирдлагууд нь доод шатны удирдлагуудаа батламжилдаг тогтолцоо руу орно. АН үндсэн үзэл санаа бол хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, бизнес болон өмчийн эрх чөлөөг хангахад чиглэсэн байдаг. Гэхдээ бид үнэхээр баруун төвийн нам юм бол хүний эрх, эрх чөлөөтэй хамт үндэсний эрхийг хамгаалдаг тогтолцоо руу шилжих ёстой. Тиймээс энэ төрлийн зүйл, заалтыг оруулж өгсөн. Хүний эрх, эрх чөлөөг дэмжихийн тул нийгмийн шударга ёсыг хангаж өгөх ёстой. Хүний эрх, эрх чөлөө болон үндэсний эрх ашиг тэнцүү хэмжээнд байх ёстой.

 

АН-ын Их хурал 1200 гишүүнтэйгээр ирэх сарын 6-нд хуралдана. Намын анхан шатны байгууллагууд төлөөлөгчдөө дүрмийн дагуу сонгосон. Энэ Их хурлаар зөвхөн намын үзэл баримтлал, шинэ дүрмийг батлан гаргана. АН бэлтгэгдсэн байгаа дүрмийн төслөө энэ агуулгаар нь баталж чадвал жинхэнэ АН болж чадна. Намын их хуралд оролцох бүх гишүүддээ хандан хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн 300 аас доошгүй ажиглагчийг оролцуулах ёстой. АН-ын  дүрмийн шинэчлэл нь олон нийтээр хэлэлцэгдэж боловсрогдсон учраас батлаад явах ёстой. Намын Их хурлаар бүлэглэлүүд өөрсдийнхөө сонирхолд нийцүүлж одоогийн боловсрогдсон дүрмийг өөрчлөх вий. Нийт гишүүдийн дундаас намын даргаа сонгох саналыг бүлэглэлүүд өөрчлөх санаархал байна гэх мэдээлэл ирсэн. Ирэх сард болох хурлаар бүлэглэлүүдийн санал болгосон намын даргыг сонгохгүй хэмээлээ.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн  сонирхсон асуултад хариулсан юм. 


-АН-ын  анхан шатны байгууллагууд хуралдаж чадсангүй. Үүн дээр та ямар тайлбар хийх вэ? 


- Намын анхан шатны байгууллагуудтай холбоотой ийм мэдээллүүд ирж байгаа. Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Д.Эрдэнэбатад тухай бүрт нь гомдлыг дамжуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын зарим үүрүүд харъяалалын бус гишүүнийг Их хуралд оролцуулах төлөөлөгчөө сонгож томилосон гэх мэдээлэл ирж байгаа. Энэ хүмүүсийг хүлээж авахгүй байх шаардлагыг хүргүүлж байгаа. Намын үүрүүд яаралтай хуралтай төлөөлөгчдөө томилох шаардлагатай.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Darga boltson umu Enhbold darga hebeeree bmaar um
2016-11-29
Zochin:
Chi chadahgui za
2016-11-29