Залууст үйлчлэх төв нээгдлээ

Монголын Залуучуудын холбоо болон БНСУ-ын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын мэдээллийн төв өнөөдөр нээлтээ хийлээ. Залуучууд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, сурч боловсрох таатай орчин нөхцөлөөр хангах зорилготой тус төв МЗХ-нд байрлаж байна.
Тус төвийн номын сан нь үнэгүй интернэтэд холбогдсон суурин компьютерууд, iPad цахим ном уншигч, уншлагын болон лекцийн танхимууд, Wi-fi орчинтой уншлагын өрөөнүүдтэй бөгөөд номын сан болон уншлагын танхим нь оюутан, залуучуудад тодорхой цагийн хуваарийн дагуу нээлттэй үйлчлэх аж. Номын санд одоогоор солонгос хэл дээрх чөлөөт сонголттой уран зохиолын болон бусад салбар шинжлэх ухааны 500 орчим ном, сэтгүүлийг байршуулжээ. Цаашид номын санг улам өргөжүүлж, соёлын өдөрлөг зохион байгуулах, солонгост суралцах боломжуудын талаар цуврал зөвлөгөө өгөх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ